Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүлээлтгүй амьдрахын амар амгалан буюу "Паретогийн 80/20 зарчим"


1905 онд Италийн эдийн засагч Вилфредо Парето цэцэрлэгт хүрээлэнгээсээ нэгэн зүйлийг анзаарчээ. Вандуйн үрүүдийн ердөө 20 хувь нь нийт ургацынхаа 80 хувийг гаргаж байв. Нийт тариаланд ч ижил зүйл анзаарагдсанд тэрээр эдийн засгийг лавшруулан судлаад, Италийн нийт үндэсний баялгийн 80 хувийг хүн амын 20 хувь нь бүрдүүлж буйг олж мэджээ. Франц, Герман, Нидерланд гэх мэт улсуудад ч яг ижилхэн байв. Парето уг судалгаагаа дэлгэрүүлсэн нь өдгөө 80/20 зарчим буюу "Паретогийн хуваарилалт" нэрээр танигдсан бөгөөд эдийн засаг болон бизнесийн салбарт аливаа үр дүн, ашгийн 80 хувийг оролцогчдын 20 хувь нь бүрдүүлдэг тогтсон зарчим болон тогтжээ. 

Жишээ нь, ном хэвлэлийн салбарт нийт номын 20 хувь нь нийт ашгийнхаа 80 хувийг бүрдүүлж; банкны салбарын ашгийн 80 хувийг нийт харилцагч нарын 20 хувь нь бүрдүүлнэ. 

Энэхүү 80/20 зарчим нь хэдий эдийн засгийн салбарт суурилсан боловч бидний өдөр тутмын амьдралд ч биеллээ олно.

 "20 хувийн үйл явцаас 80 хувийн үр дүн бий болдог".

Аливаа 80 хувь нь дэмий сул зарлага болж, 20 хувь нь л үнэ цэнтэй болдгийг ч харуулна. Уг зарчмыг "амьдралд" ойртуулан бодвоос бид цаг ямагт буюу амьдралынхаа 100 хувьд аз жаргалтай, баяр хөөртэй, гэгээлэг, сэтгэл догдлом зүйлсийг хүлээж, хэт өндөр төсөөлөлтэй явдаг ч бодит амьдрал дээр ихэвчлэн урам хугарч, итгэлээ алдахад хүрдэг. "Өндөр хүлээлттэй байх тусам шаналдаг" гэх үгийг та дуулсан л болов уу. Хүлээлт өндөр байх тусам бид цөхөрч, шаналж, бухимдаж, хорсон, ганцаардан гуниглана.

Эсрэгээрээ хүлээлтгүй үед зүрх сэтгэлээ бид амар амгалан жолоодож, аливаа хүслээс өөрсдийгөө чөлөөлж чаддаг. "Паретогийн 80/20" дүрмийг амьдралд буулгавал бидний 80 хувийн амьдралд ийм зүйлс тохиодог. 

- Бидний хүсч мөрөөдөн, очихыг хүсдэг ихэнх газар тийм ч үзэсгэлэнтэй, сайн сайхан байдаггүй.

- Ихэнх харилцан яриа тухайн үеийн мэдрэмжээр л өөрчлөгддөг болохоос үнэн байдаггүй.

- Ихэнх улс орны засгийн газар авилгаар дүүрсэн байдаг.

- Ихэнх өдрүүд гунигтай өнгөрдөг.

- Ихэнх гэрлэлт үл ойлголцлоор дүүрэн байдаг.

- Ихэнх байгалийн гоо үзэсгэлэн устаж мөхсөн.

- Ихэнх харилцаа хагацлаар төгсдөг.

- Ихэнх хүсэл биелдэггүй. 

- Ихэнх найзууд урвадаг. 

- Ихэнх хүмүүс тийм ч сайн хүн байдаггүй. 

- Ихэвчлэн бид өөр өөрсдөдөө таалагддаггүй.

- Ихэнх аав ээжүүд тийм ч сайн хүмүүс байдаггүй.

- Ихэнх ажил таныг шимэгчилдэг.

- Ихэнх ном зохиол, дуу хөгжим муу байдаг. 

- Ихэнх хүмүүс аз жаргалгүй амьдарсаар үхдэг.

- Ихэнх амьдралаа бид хий дэмий өнгөрүүлдэг...

Хүлээн зөвшөөрөхөд хэцүү, хэт гутранги мэт санагдаж болох ч энэ бол зарчмын дагуух бодит байдал. Гэхдээ "ихэнх" гэдэг азаар 100 хувь биш. 20 хувь доторх найзууд үргэлж танд гар сунгаж, 20 хувь доторх аз жаргалтай өдрүүд дурсамж үлдээж, 20 хувь доторх эгэл бус, хүчирхэг хайр дурлалыг та бүтээж, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна. Харин хэт өндөр хүлээлтээр өөрийгөө шаналгаж уу? Эсвэл ямар ч цаг мөчид амар амгалан оршин, үл ганхах уу? гэдгийг та өөрөө тодорхойлох билээ. 

Эх сурвалж: Brian Tracy, The School of Life

Illustrations: Brian Rea


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
7 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
8 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
12
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.22 202.9.40.165

iim sidenuudas olj unshij bsn hamgiin goy niitlel

0 Хариулах


Зочин 2022.01.22 202.9.40.165

site

0 Хариулах