Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

BTS + Louis Vuitton = 2021 оны шилдэг загварын шоунуудын нэг (Видео)


Долдугаар сарын 7 буюу өчигдөр бид яг эд дундаа тоггүй сууж байх хооронд Louis Vuitton намар, өвлийн 2021 оны загварын шоугаа BTS-тэй хамтарсан байдлаар цацаж, шүтэн бишрэгчид, загварын хорхойтнуудын сэтгэлийг хөдөлгөлөө. 

Тэд LV-тэй хамтарсан тухайгаа даваа гарагт буюу долдугаар сарын 5-нд зарлаж, хүлээлт үүсгээд байсан юм.

Сөүл хотод болсон тус шоуны найруулагчаар Жон Го-үн ажилласан бөгөөд хувцасны загварууд алдарт Виргил Аблогийн төсөөлөл, ур чадвараас урган гарсан юм.

Bucheon Art Bunker B39-ийн үзэмж, байдал давтагдашгүй, өвөрмөц бөгөөд "HOPE" хэмээх бичгийг харж болно.

Тус шоу Солонгосын хөгжмийн найруулагч болон уран бүтээлчидтэй хамтарсан. CIFIKA, Kate Kim болон NET GALA зураг дуучид, продюсеруудтай хамтарчээ.

Өчигдөр цацагдсан шоуны бичлэгийг эндээс үзнэ үү:

Өнгөрөгч дөрөвдүгээр сард брэндийн зүгээс BTS-ийг албан ёсны элч төлөөлөгчөөр нэгдэж буйг зарласан. Өдгөө тус хамтлаг дэлхийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагт тооцогдож байна. Тэд Грэммийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн анхны солонгос хамтлаг болсон. Билбоардын жагсаалтын нэгт явж буй "Butter" дууны араас тун удахгүй шинэ уран бүтээл нь цацагдахаар хүлээгдэж байна. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
2
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
3
Өчигдөр
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

$ 2021.07.09 202.126.89.200

galzuurmaar tsrainuud❤️

0 Хариулах