Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Аминдаа арчаатай" архичдыг ойлгох нь буюу тэдний 5 шинж тэмдэг


Их сургуулиа амжилттай төгссөн, томоохон компанид дажгүй албан тушаал хашдаг, гэр бүлтэй... Гэхдээ л архины хамааралтай буюу долоон хоногт 3-4 удаа согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс бий. Тэгсэн хэдий ч ажил амьдралаа цалгардуулахгүй бөгөөд архины хамааралтай гэдгээ ч мэдэхгүй, бусад хүмүүс ч анзаарахгүй. Тэдгээр хүмүүсийг "high functioning alcoholic" буюу "аминдаа арчаатай архичид" гэх ба тэдний 5 шинж тэмдгийг хүргэж байна. 

Доорх тодорхойлолтыг Бостон дахь Эммануэл коллежийн сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх Сара Бентон өөрийн бодит туршлага дээр үндэслэн бичсэн "Аминдаа арчаатай архичдыг ойлгох нь" номдоо дурджээ. Түүний хэлснээр, амжилттай яваа хүмүүсийг хэн ч архины хамааралтай гэж үзэхгүй ч тэд эмчилгээ хийлгэх төвшний сэтгэцийн асуудалтай байдаг гэжээ.

1. Тэд ууна гэж бодсон хэмжээнээсээ үргэлж хэтрүүлдэг бөгөөд өөрийгөө хянаж, уухаа зогсоож чаддаггүй. Уушийн газар хаах үеэр хангалттай согтсон байх ч дэлгүүрээс нэмж уух зүйл авахаар яарна.

2. Дараагийн удаа хэнтэй хаана, хэрхэн яаж уух талаараа төсөөлөн бодно. Цаг агаар сайхан байвал дуу сонсонгоо алхахаас илүүтэй шуудхан л задгай агаартай газар сууж хэдэн пиво уухаар хэн нэгнийг хань татна. Тэдэнд уух шалтгаан мундахгүй. 

3. Уухаараа ааш зан нь өөрчлөгддөг, эрүүл үедээ хэлж ярихгүй, хийхгүй зүйлсээ үйлддэг. Хууль зөрчиж хэрэг төвөгт орооцолдохгүй ч аюултай нөхцөл байдалд орох нь элбэг. Ууж яваад таагүй зүйлтэй учирвал өөртөө бус согтууруулах ундаанд бурууг өгнө. 

4. Тасарч унах. Маргааш нь юу болсныг санахгүй байх. 

5. Ихэнхдээ амжилттай яваа, удирдах албан тушаалын хүмүүс энэ төрөлд багтдаг. Учир нь тэдэнд ууснаас болж эдийн засгийн асуудал тулгардаггүй бөгөөд хэн нэгний хяналт дор ажилладаггүй тул эрх чөлөөтэйгөөр ууж ажилдаа оройтон ирсэн ч анзаарах хүн ховор байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.10 66.181.161.53

Би эмэгтэй ч гэсэн тийм болчихжээ.

0 Хариулах


Зочин 2021.07.10 64.119.23.6

Яг адилхан

0 Хариулах