1 мин
Шинээр 1159 тохиолдол батлагдаж, 4 хүн нас баржээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1159 тохиолдол шинээр батлагдсан бүртгэгдэж, 3808 иргэн эдгэрлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Коронавирусийн халдварын улмаас мөн дөрвөн хүн нас барсан байна.
Вакцинжуулалтын цэгүүд өнөөдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 12-17 насны хүүхдүүдэд хоёрдугаар тунгийн вакцин, 18-аас дээш насны иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, зорилтот бүлгийн иргэдэд вакцин хийнэ.