Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА: Хосуудын 68 хувь нь харилцаагаа нөхөрлөлөөс эхэлдэг


Бие биенээ огт танихгүй хоёр олны дунд харц тулгарснаар романс эхэлдэг гэж зарим хүн боддог. Гэтэл хосуудын 60 гаруй хувь нь найз нөхдийн хүрээнд харилцаагаа эхлүүлж улмаар хос болдгийг Канадын Викториа их сургуулиас хийсэн саяхны судалгаагаар тогтоожээ. 

"Судалгааны явцад ихэнх хосууд романтик харилцаа эхлүүлэхээс өмнө найзууд байсан нь ажиглагдсан. Хэдий бидний хийсэн судалгаагаар ийм зүй тогтол ажиглагдсан ч уран зохиолд хайр сэтгэлийн харилцаа үүсэх тухайд ийм хувилбарыг төдийлөн тусгадаггүй" гэж  Викториа их сургуулийн сэтгэл судлалын профессор, судалгааг ахлагч Дану Энтони Стинсон ярьжээ. 

Тэд коллежийн 1900 оюутны мэдээлэлд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ насанд хүрэгчдээс судалгаа авчээ. Ингэхэд судалгаанд оролцогчдын 68 хувийнх нь одоогийн болон хамгийн сүүлийн хайр сэтгэлийн харилцаагаа анх нөхөрлөлөөс эхэлсэн болохыг тогтоожээ. Түүнчлэн энэ зүй тогтол 20-иод насныхан, ЛГБТ хүмүүсийн дунд илүү өндөр хувьтай байжээ. Тодруулбал, эдгээр хүмүүсийн 85 хувь нь найз нөхдөөс хайр сэтгэлийн харилцаа руу шилждэг байна. 

Их сургуулийн оюутнуудын дунд асуулга явуулахад тэд романтик харилцаанд орохоос өмнө 1-2 жил найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд эхэндээ бие биедээ татагдах эсвэл ямар нэгэн романтик сонирхол байгаагүй гэж хариулжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
16 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.