Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Каннын кино наадмыг эмэгтэй найруулагчид өнгөллөө


Цар тахлын улмаас бүтэн жил хойшлоод байсан 74 дэх удаагийн олон улсын Каннын кино наадам долдугаар сарын зургаанаас 14-ний хооронд Францын Канн хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадмын тэргүүн дээд шагналыг франц найруулагч Жулия Дукурнау "Титане" филмээрээ хүртэж "Алтан навч"-ыг гардсан хоёр дахь эмэгтэй боллоо. Хамгийн анх 1993 онд Жейн Кэмпион "Төгөлдөр хуур" киногоороо энэхүү шагналыг хүртэж байжээ.Найруулагч Жулия Дукурнау шагнал гардуулах ёслолын үеэр

"Титане" филм нь найруулагчийн хоёр дахь бүтээл бөгөөд аймшгийн кинон дундаа "бие махбодын аймшиг" гэх төрөлд багтах юм. Киноны үйл явдал багадаа машины осолд орсон залуу эмэгтэй насанд хүрсэн хойноо автомашинтай өвөрмөц харьцаа үүсгэж буй тухай гардаг байна. Жулия Дукурнаугийн анхны кино болох "Түүхий" гэх бүтээл нь ч бас дээрх төрөлд хамаарах ба хүний мах иддэг "ханнибал" эмэгтэй хүүхдүүдээ цагаан хоолтон болгож өсгөсөн ч бүтэлгүйтэж буй тухай гардаг ажээ. 

Наадмын удаах томоохон шагнал болох "Un certain" шагналыг мөн л орос гаралтай эмэгтэй найруулагч Кира Коваленко "Нударгаа зангидахуй" гэх бүтээлээрээ хүртжээ. Энэхүү шагнал нь "Алтан навч"-аас тусдаа бөгөөд уламжлалт бус, өөр төрлийн кинонуудыг өрсөлдүүлэн шилдгийг шалгаруулдаг байна. 

Найруулагч Кира Коваленко кино зураг авалтын үеэр

Каннын кино наадмын Гран При шагналыг Оскарын хошой шагналт Асгар Фархадигийн "Баатар" болон Финланд найруулагч Жухо Кусоманены “Тасалгаа №6” кинонууд хуваалцан хүртжээ. Харин шүүгчдийн нэрэмжит шагналд Израил найруулагч Надав Лапидын "Ахедын өвдөг" болон Тайланд найруулагч Апичатпонг Вирасетакулын "Санах ой" бүтээлээд тус тус шалгарчээ.

Найруулагч Асгар Фархади ба кино багийнхан"Ахедын өвдөг" киноны хэсгээс

Шилдэг найруулагчийн шагналыг бүтэлгүй дурлалын түүхийг мюзикл хэлбэрээр илэрхийлсэн "Аннет" бүтээлээрээ франц найруулагч Леос Каракс хүртсэн бол шилдэг кино зохиолын шагналыг Япон зохиолч Харуки Муракамигийн богино өгүүллэгийг кино хэлбэрт буулгасан Рюсүкэ Хамагучи "Машиныг минь жолоод" бүтээлээрээ авчээ. 

"Машиныг минь жолоод" киноны хэсгээс

Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Калеб Жонес 1996 онд Австралид болсон Порт-Артурын аллагын тухай өгүүлэх "Нитрам" кинонд бүтээсэн дүрээрээ хүртэв. 

Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Ренат Рейнсве "Дэлхийн хамгийн муу хүн" кинонд бүтээсэн дүрээрээ хүртэв. 

Шилдэг зураглаачийн шагналыг Хорват гаралтай найруулагч Антонита Аламат Кусижанович, Адриатын эрэг дээр өрнөх гэр бүлийн асуудлын талаар өгүүлэх "Мурина" бүтээлээрээ авчээ. 

Энэ удаагийн богино киноны төрөл дэх "Алтан навч шагнал"-ыг Хонконг найруулагч Танг И "Хорвоогийн бүхий л хар хэрээнүүд" бүтээлээрээ хүртсэн бол шүүгчдийн нэрэмжит шагналыг Бразил найруулагч Жасмин Тенуччи "Наймдугаар сарын тэнгэр" гэх бүтээлээрээ тус тус хүртжээ. 

Ийнхүү хоёр жилд нэг удаа зохиогдож буй Каннын кино наадмын шилдгүүд тодорч цоо шинэ залуу найруулагчид шагнал хүртсэнээрээ онцлогтой болж өнгөрөв. Дараа жилийн наадам уламжлалт ёсоор ирэх жилийн тавдугаар сард зохиогдохоор товлогджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
12 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.