Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хулгайлагдсан хүүгээ хайж 500 мянган км давхисан эр 24 жилийн дараа олжээ


Үнэхээр сэтгэл догдлуулж, хамар шархируулсан нэгэн мэдээг хүргэе. Гуо Гантан гэх залуугийн 2 нас гарантай бяцхан хүү 1997 онд гэрийнхээ гадаа тоглож байгаад хулгайлагдсан хэрэг гарчээ. 

51 настай Гуо Хятадыг тэр чигт нь самнан, хүү Гуо Шинжэнээ хайж мотоциклоор 480,000 гаруй км аялсан бөгөөд хүүгээ эргэн олно гэх итгэлээ ганц ч хором алдаагүй байна. Эрлийнхээ үеэр тэр осолд орж ясаа хугалан, замын олон ч хулгайчтай таарч, дээрэмдүүлж, хүнд бэрх зүйлтэй өчнөөн нүүр тулжээ. 

Цагдаа нар ч мөн хэргийг орхилгүй Шинжэнийг хайсаар ДНХ-гийн тусламжтайгаар 26 нас хүрсэн эрийг 24 жилийн өмнө хулгайлагдсан хүү мөн болохыг тогтоожээ. Багад нь түүнийг хулгайлсан хэрэгт холбоотой хоёр хүнийг баривчилсан бөгөөд тэд мөнгө олохын төлөө ийм үйлдэл хийснээ хүлээжээ. Хүү анх алга болсон тэр нутаг дэвсгэртээ л амьдарсаар ирсэн байна.

Түүний эцэг BBC-Д өгсөн ярилцлагадаа "Хүү минь одоо олдсон болохоор бүх зүйл эргээд аз жаргалтай, бүрэн бүтэн болж эхэлж байна. Энэ өдөр миний хувьд хамгийн чухал өдөр. Хүү минь олдлоо. Ирээдүй аз жаргал, итгэлээр дүүрэн байна. Бурхан бидэнд үнэхээр энэрэнгүй хандлаа" хэмээжээ. Ёстой хайр хүрмээр мундаг эцэг!

Хүүхдээ эрж хайх эцгийн цөхөршгүй сэтгэлийн хат, итгэл найдварын түүхээс санаа авч 2015 онд "Lost and Love" гэх кино хүртэл гарч байлаа. 

Яг л хүүгээ хайн мотоциклоор эцэс төгсгөлгүй давхих эцгийн эрэл хайгуулыг үнэхээр сэтгэл хөдөгөм харуулсан кино байдаг.

Тус киноны гол дүрийн жүжигчин Энди Лау энэ явдалд асар их сэтгэл хөдөлж, хүүгээ эргэн олсонд нь туйлын баяртай байгаагаа хуваалцсан бөгөөд хүүхдийн хулгай, хүний наймаатай бүгд тэмцэхийг уриалжээ.

Гуо Гантан хамгийн гайхалтай нь хүүгээ эрж хайж явахдаа хүний наймаанаас болж үр хүүхдээ алдсан хүмүүстэй ххолбоо тогтоон, байгууллагад элсэн орсон бөгөөд дор хаяж 7 гэр бүлийг үр хүүхэдтэй нь уулзаж, эргэн олоход тусалсан байна.

Хятадад хүний наймаа, хулгай хэдэн арван жилийн турш маш хүнд асуудал байсаар ирсэн. 2015 оны судалгаагаар гэхэд жил болгон 20,000 хүүхэд хулгайлагдсан тооцоо гарч байжээ. Маш олон хүүхэд бусдад үрчлэгдэж эсвэл эд эрхтний наймаа, боолчлолд ашиглагддаг гэх аймшигтай баримт бий. Үр хүүхдүүдээ анхаарцгаая.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
8 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
10 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BAT 2022.10.02 102.89.46.13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах