Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Согтууруулах ундаа 7 төрлийн хорт хавдар үүсгэдэг болох нь шинэ судалгаагаар тогтоогджээ


Энэ сарын 13-ны өдөр нийтлэгдсэн хорт хавдрын талаарх шинэхэн судалгааны үр дүнгээс үзэхэд согтууруулах ундаа нь 7 төрлийн хорт хавдрын үндэс болдог нь батлагджээ. Тус судалгааг АНУ, Франц, Нигери улсын сэтгэцийн эрүүл мэнд болон хорт хавдрын судалгааны байгууллагууд хамтран гүйцэтгэж "Лансет Онкологи" сэтгүүлд нийтлээд байна. 

Судалгаагаар архи, согтууруулах ундааны хэрэглээнээс болж 2020 онд гэхэд дэлхий даяар хоолой, улаан хоолой, мөгөөрсөн хоолой, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, элэг, хөхний хорт хавдраар өвчлөн 6,3 сая хүн нас барсан гэх тооцоо гарчээ. Дээр дурдсан хөхний хорт хавдраар эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэй хүмүүс ч өвчлөх боломжтой байдаг ажээ. 

Статистикаас үзэхэд архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах нь хорт хавдраас сэргийлэх эрчимтэй аргуудын нэгт тооцогдож болно гэжээ. Түүнчлэн Энэтхэг, Хятад, Вьетнам болон Сахарын Африкийн орнуудад архины хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом өсөж буй нь уг судалгаагаар ажиглагджээ. 

Оксфордын Их Сургуулийн хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар согтууруулах ундааны хэрэглээнд аюулгүй тун гэж байхгүй буюу архийг зөв зохистой хэрэглэх нь "үлгэр" болохыг анхааруулжээ. Өдөрт 2,3 лааз шар айраг хүртэх эсвэл их хэмжээгээр уухын аль аль нь биед хортой бөгөөд олон төрлийн өвчлөл, хорт хавдрын үндэс суурь болдог байна.

Хэрэв та хааяа нэг уухаас өөр аргагүй байдалд хүрдэг бол дараах зөвлөмжүүдийг даган эрүүл мэнддээ анхаарахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.

- Уухаас өмнө ЗААВАЛ юм идсэн байх: Ингэснээр та хурдан согтохгүй бөгөөд таны бие архины хорыг гадагшлуулан аль болох хурдан эрүүлжиж цусан дахь чихрийн хэмжээ огцом унахаас сэргийлдэг байна. Хэрэв та жин хасах зорилгоор юм идэлгүй согтууруулах ундаа хэрэглэж байгаа бол эргээд согтуу үед хоолны дуршил огцом өсөж хүн өөрийн мэдэлгүй ихээр иддэг аж.  

- Их хэмжээгээр бус ШИМЖ уух: Өөрөөр хэлбэл, нэг хундага дарсыг нэг цаг шимэх болон нэг балгаар бүгдийг нь уухын хооронд ихээхэн ялгаатай гэжээ. Их хэмжээгээр огцом уух нь гэнэт согтох, тасрах эрсдэлийг үүсгэдэг байна. Энэ нь цагаан архи, виски уухад заавал мөрдөх дүрмүүдийн нэг юм.

- УС уух: Согтууруулах бодис агуулаагүй бол өөр шингэн зүйл уусан ч болно. Согтууруулах ундаа хэрэглэх үедээ ус сайн ууснаар шингэний дутагдалд орох, шартахаас сэргийлэх болно. Мөн унтахдаа дэргэдээ ус тавьж унтаад өглөө сэрмэгцээ уух нь тохиромжтой. 

- Уух зүйлээ анхааралтай СОНГОХ: Олон төрлийн согтууруулах ундааг холих хэрэггүй. Хүн бүрийн биеийн онцлог өөр ч байгалийн гаралтай нэрэх, исгэх аргаар үйлдвэрлэсэн цагаан архи, виски зэрэг нь нь хамгийн бага шартуулдаг гэжээ. 

Эх сурвалж: MSN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.