Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Long Covid | Эдгэрсэн хүмүүст 203 төрлийн шинж тэмдэг урт хугацаанд илэрчээ


Дэлхий даяар тархсан коронавирус хүний биеийн онцлог, дархлааны системээс шалтгаалан янз бүрээр нөлөөлж буйг бид мэдэх билээ. Хууч өвчин, насны онцлогоос үүдэн хүнд, хөнгөн тусахаас гадна эдгэрсний дараа бие хэвийн байдалдаа эргэн орох хүртэл олон янзын шинж тэмдгүүд урт хугацаанд үргэлжилж байгаа нь ковидын хамгийн хортой үр нөлөө юм. Тэгвэл олон улсын эрдэмтэд хамтран коронавирусийн урт хугацааны нөлөөний талаар 56 орны 3762 өвчтөн дээр явуулсан анхны бүрэн хэмжээний судалгааны үр дүнг хүргэж байна. 

"Лансэт" эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн дээрх судалгааны дагуу коронавирус нь хүний биеийн 10 төрлийн эрхтэн тогтолцоонд нөлөөлж, 203 төрлийн шинж тэмдэг үүсгэж байна гэжээ. Эдгээр шинж тэмдгүүдийн гуравны нэг нь гэхэд дор хаяж зургаан сарын турш үргэлжлэх хандлагатай байгаа ажээ.

Судалгааны багийн ахлагч, Лондонгийн Их Сургуулийн тархи судлаач эрдэмтэн Афина Акрами хэлэхдээ, одоогоор Их Британид ковидын дараах амьсгалын замыг нөхөн сэргээх эмчилгээнд онцгой анхаарч байгаа нь ихэнх хүмүүст амьсгал давчдах шинж тэмдэг илэрч байгаатай холбоотой бөгөөд өөр олон асуудлууд ч үүсэж байна гэжээ. Тэрбээр эдгээр шинж тэмдгүүдийг онцгой анхааран илүү цогц байдлаар шийдэх шаардлагатай байгааг мөн дурджээ. Зарим тохиолдолд коронавирусээр өвчлөөд эдгэснээс 16 сарын дараа ч шинж тэмдгүүд илэрсээр байгаа гэжээ.

Судлаачдын олж тогтоосон ковидын дараах хамгийн түгээмэл гурван шинж тэмдэг:

  • Ядарч сульдах
  • PEM буюу хамгийн энгийн үйлдэл хийхэд л бие хаа, оюун санаа бүхлээрээ ядарч туйлдан улам дордох байдал
  • Толгой дүйнгэ оргих

Бусад шинж тэмдгүүд:

  • Хий юм харах
  • Дагжин чичрэх
  • Арьс загатнах
  • Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх
  • Сексийн үйл ажиллагаанд саатал учрах
  • Зүрх салгалах
  • Давсаг султай болох
  • Бүсэлхий хэсгээр юм туурах
  • Ой санамжаа алдах
  • Хараа муудах
  • Суулгах
  • Чих шуугих

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.