Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Барак Обамагийн санал болгосон энэ зун унших 11 НОМ


"Далайн эрэг дээр, эсвэл бороотой өдөр буйдан дээрээ ном уншин суух шиг сайхан зун хаа байх вэ. Цагаан Ордонд амьдрах хугацаандаа зуны номын жагсаалтаа хуваалцсаар, зун бүр хийдэг бяцхан дадал болж. Сүүлийн үед уншсан, уншихаар төлөвлөж буй номуудаа тантай хуваалцъя. Яг над шиг танд ч мөн таалагдана гэдэгт итгэлтэй байна" -  Барак Обама


Барак Обамагийн санал болгосон номуудыг CNN-ий тайлбараар танилцуулж байна. 

1. "At Night All Blood Is Black" by David Diop

Дэлхийн I дайны үеэр францтай тулалдаж байсан сенегал цэргүүдийн тухай өгүүлэх түүхэн роман. Франц хэлээр бичигдсэн энэхүү романыг Анна Мосчовакис англи хэл рүү орчуулсан бөгөөд уг  роман 2021 оны Олон Улсын Бүүкерийн шагналыг хүртсэн юм. 

2. "Land of Big Numbers" by Te-Ping Chen

Хятадын өөр өөр нөхцөл байдал, аж амьдралыг өгүүлэх 10 хэсгээс бүрдэх богино түүхүүд бүхий тууж. Бээжинд "Wall Street Journal" сэтгүүлийн сурвалжлагчаар ажиллаж байсан зохиогчийн анхны эл бүтээл шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. 

3. "Empire Of Pain" by Patrick Radden Keefe

АНУ-ын эм үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч "Purdue Pharma" компаний үүсгэн байгуулагч 3 үеийн гэр бүлийн талаар уг ном өгүүлнэ. 

4. "Project Hail Mary" by Andy Weir

Шинжлэх ухааны уран зөгнөлт энэхүү романд задгай сансраас дэлхийг аварч буй дунд сургуулийн багшийн тухай өгүүлэх аж. 

5. "When We Cease to Understand the World" by Benjamín Labatut

Альберт Эйнштейн, Фриц Хабер, Александр Гротендиек гэх мэт шинжлэх ухаанч, математикчдын амьдралын түүхийг энэхүү номонд зураглажээ. 

6. "Under a White Sky: The Nature of the Future" by Elizabeth Kolbert

Пулитцерын шагналт зохиолч Колберт хүн төрөлхтөн, үсрэнгүй хөгжил эцэстээ дэлхий ертөнцийг ямар байдалд хүргэх тухай уг номоо бичжээ. 

7. "Things We Lost to the Water" by Eric Nguyen

Хоёр хүүгээ Вьетнамд үлдээгээд АНУ-руу цагаачилж буй аавын амьдралын тухай энэхүү роман өрнөнө. 

8. "Leave the World Behind" by Rumaan Alam

Өнгөт арьст болон цагаан арьст хоёр гэр бүлийн амьдралаар дамжуулан арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, анги давхарга, гэр бүлийн асуудлуудыг уг номонд хөнджээ.

9. "Klara and the Sun" by Kazuo Ishiguro

2017 онд Нобелийн шагнал хүртсэн Казүо Ишигүро уг романдаа хиймэл оюун ухааны нүдээр хүмүүсийн амьдралыг зөгнөн бичжээ. 

10. "The Sweetness of Water" by Nathan Harris

Иргэний дайны төгсгөл үеийн Америкийн амьдралыг харуулах уг номыг Опрагийн номын клубээс мөн санал болгож байв. 

11. "Intimacies" by Katie Kitamura

Олон улсын шүүхэд орчуулагчаар ажиллаж буй эмэгтэйн амьдралын ээдрээн дагуу уг ном өрнөнө. Олон улсын харилцаа, аж амьдрал, хууль эрх зүйн тухай хөндөгдөх аж. 


Хамгийн их уншилттай
1
2021.07.14
Чойбалсангийн Хулан: Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ
2
2021.07.21
Олимпын тамирчдын олныг гайхшруулсан 24 зураг
3
2021.07.07
Санамсаргүй байдлаар авьяас чадвараа олонд нээсэн 15 АЛДАРТАН
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Гадаа талбайн машинтай кино театр ажиллаж эхэллээ
2
2021.07.27
Танд эрч хүч, урам зориг өгөх ОЛИМПЫН тамирчдын хүчирхэг 12 ЭШЛЭЛ
3
2021.07.26
ЦАГИЙН ХУВААРЬ: Кафка, Мураками, Стивин Кинг нар хэдэн цагт босдог (байсан) бэ?
санал болгох
1
9 цагийн өмнө
Booker Prize 2021: Шри Ланка, Канад, Өмнөд Африк зохиолч шалгарлаа
2
3 өдрийн өмнө
Токиогийн олимпод 168 ЛГБТИК+ тамирчид оролцож байна
3
3 өдрийн өмнө
Японд зөвхөн царай муутай хүнд л татагддаг "Bususen" гэх хүмүүс байдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.