Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цэнхэр тэнгэрийн цаана | ЛГБТИК+ сэдэвт богино хэмжээний кино уралдаан зарлагдлаа


ЛГБТ төвөөс жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд “Цэнхэр тэнгэрийн цаана - 2021” богино хэмжээний кино уралдаан 9 дэх жилдээ зарлагдаад байна. Тус наадмаар дамжуулан Монголын нийгэм дэх ЛГБТИК+ олон нийтийн амьдрал, өнөөгийн нөхцөл байдлыг тусган харуулах зорилготой ба уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дор хүргэж байна. 

Уралдааны зорилго:

  • Монгол дахь ЛГБТИК+ хүмүүсийн тухай болон бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаарх зөв ойлголт, мэдээллийг кино урлагаар дамжуулан нийгэмд түгээх
  • Кино уран бүтээлчдийг хүний эрхийн төлөө дуу хоолойгоо уран бүтээлээрээ дамжуулан хүргэх боломжийг дэмжих
  • Монголын ЛГБТИК+ сэдэвт богино хэмжээний кино бүтээлийн сан үүсгэх.

Тавигдах шаардлага:

  • Үргэлжлэх хугацаа 5-20 минут (кредит багтсан) 
  • 2020 – 2021 оны хооронд бүтээгдсэн
  • Монгол дахь ЛГБТИК+ хүмүүсийн тухай, ялгаатай байдлын талаарх зөв ойлголт, мэдээллийг агуулсан байх
  • Бичлэгийн чанар 1920×1080 (1080p) буюу түүнээс дээш
  • MP4 өргөтгөлтэй байх
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх
  • Англи хадмал орчуулгатай байх
  • Постер зургийг хавсаргасан байх
  • Нэг уран бүтээлч, уран бүтээлийн баг дээд тал нь 3 бүтээлээр бүртгүүлэх боломжтой (Цэнхэр тэнгэрийн цаана 2020-д оролцож байсан бүтээлээрээ дахин оролцох боломжгүй)

Үнэлгээний журам:

  • Кино зохиол, агуулга (50%)
  • Гүйцэтгэл (50%) 

Бүтээлийг 8-р сарын 10-ныг дуустал "[email protected]" хаягаар эсвэл ЛГБТ Төвийн оффист хүлээн авах ба шилдэг уран бүтээлд 3,000,000 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгоно. Уралдаанд шалгарч Цэнхэр тэнгэрийн цаана ЛГБТИК+ сэдэвт кино наадмын дэлгэцнээ гаргах кино бүтээлүүдийг 2021 оны 8-р сарын 20-нд ЛГБТ Төвийн цахим хаягуудаар зарлах болно.

2019 оны шилдэг бүтээл болох “Youth LEAD” багийн “Hidden Love” богино хэмжээний кино:

2020 оны шилдэг бүтээл болох "HOVIS" entertainment багийн "БИ Ч ЭРХТЭЙ" богино хэмжээний кино:

Та бүхэн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн тухай ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.