Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Оюу толгой" 2021 оны хоёрдугаар улирлын тайлангаас онцлох 13 ҮЗҮҮЛЭЛТ


Өнөөдөр /2021.07.23/ “Оюу толгой” компани 2021 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх  чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. Энэхүү таайлангаас онцлох үзүүлэлтүүдийг хүргэж байна. 


#1 "Оюу толгой" компаний нийт ажиллах хүчний 96 хувийг монгол иргэд бүрдүүлж байна.

Үүнээс 26.4 хувь нь гүний уурхай төслийн ажилчид юм. 

#2 "Оюу толгой" компани нийт 175,259 хүн/цагийн сургалтад ажилтнуудаа хамруулан ур чадварыг өсгөжээ. 

 Тус компаний "Боловсролын хөтөлбөр"-т 2011 оноос хойш 3200 оюутан, "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-т 2013 оноос хойш 1095 сурагч, "Говийн оюу" сан, малчны хүүхдийн тэтгэлэгт 2015 оноос хойш Өмнөговийн 342 оюутан тус тус хамрагджээ.

 

#3 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 ногдож байгаа нь Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг болж байна. 

#4 Тус компани нь 2021 оны эхний хагаст 628 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 407 нь үндэсний компаниуд байв. Эдгээр компанид худалдан авалтынхаа 75 хувийг зарцуулжээ. 

#5 "Оюу толгой" компани нь 2021 оны хоёрдугаар улиралд зорилтоо давуулан биелүүлж ус дахин ашиглалтын түвшинг дунджаар 89.1 хувьд хүргэжээ. 

#6 Ус ашигласны төлбөрт 119.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

Нэг тонн хүдэр боловсруулахдаа 0.34м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна.

#7 2010-2021 оны хоёрдугаар улиралд өсөн нэмэгдсэн дүнгээр 3.4 тэрбум ам.долларыг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. 

#8 2021 оны эхний хагаст тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 3.4 сая ам.долларын санхүүжилт олгожээ.

#9 2021 оны эхний хагаст Өмнөговь аймагт бүртгэлтэй 85 ханган нийлүүлэгч манайд бараа, үйлчилгээ нийлүүлэв. 2010-2021 оны хоёрдугаар улиралд Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад нийт 744 сая ам.доллар зарцуулжээ.

#10 2010-2021 оны хоёрдугаар улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин 12.7 тэрбум ам.доллар давлаа.

#11 2021 оны хоёрдугаар улиралд 36,735 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэв. 2021 оны 150,000 – 180,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлөвлөгөөний биелэлт хангалттай байна.

#12 2021 оны хоёрдугаар улиралд 113,054 унц баяжмал дахь алт үйлдвэрлэв. 2021 онд 400,000 – 480,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөний биелэлт хангалттай байна.

#13 2021 оны хоёрдугаар улиралд гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 1707.6 метр, харин налуу амны малталтын ажил 646.7 метрийн ахицтай байлаа.

Тайлангийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.