Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Токио 2020 | Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэний тухай 10 баримт


"Токио 2020" олимпын наадамд оролцож буй Монгол Улсын багийн хамгийн залуу, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай ширээний теннисийн тамирчин Б.Болор-Эрдэний тухай баримтуудыг хүргэж байна.

1. Батмөнхийн Болор-Эрдэнэ нь 2002 оны арваннэгдүгээр сарын 12-нд төрсөн. Одоо 18 настай.

2. Монгол Улсаас анх удаа ширээний теннисийн төрлөөр олимпод оролцож буй 2 тамирчны нэг. 

"Токио 2020" наадамд Б.Болор-Эрдэнэ эмэгтэй ганцаарчилсан төрөлд, Э.Лхагвасүрэн эрэгтэй, ганцаарчилсан төрөлд тус тус оролцож байна.

3. Тэр дараах амжилтуудын эзэн:
- Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,
- Улаанбаатар опен Олон улсын тэмцээний аварга,
-  Монгол туургатан Олон улсын тэмцээний алт, мөнгө,
 - Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медаль.

4. Түүний "Токио 2020" олимпын эхний тоглолтоо өчигдөр /2021.7.24/ Тунисын тамирчинтай хийж, 4:1-ээр хожин түүхэн ялалт байгуулсан.

5. Тэр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийг өнгөрсөн онд төгссөн. Одоо Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж байна. 

6. Тэр Галбадрах, Энхтөр, Цэрэнтогтох, Оюунчимэг зэрэг нэр хүндтэй багш нарын удирдлага дор дасгалжсан.

7. Тэр Катарын нийслэл Доха хотод олимпын эрх олгох тэмцээний Зүүн бүсийн тэмцээнд орж шалгарсан. Энэхүү тэмцээнд оролцохынхоо өмнө Найрамдал зусланд 45 хоногийн бэлтгэл хийжээ. 

8. Б.Болор-Эрдэнэ 8 настайгаасаа ширээний теннисээр хичээллэсэн.

9. Тэр ам бүл зургуулаа. Хоёр дүү нь мөн  ширээний теннисээр хичээллэдэг.

10. Тэр "Ширээний теннис спорт нь яг л шатартай адилхан. Шатрын спортоос нэг өөр зүйл нь хурдтай. Тиймээс  хурд, хүч, тэсвэр зэрэг бүхий л чадварыг хөгжүүлдэг спорт юм" гэж хэлж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
2
16 цагийн өмнө
Коул Палмер Премьер лигийн мэргэн буучаар тодрох боломжтой юу?
3
17 цагийн өмнө
Жүдо бөхийн Азийн АШТ-д Монголын 18 бөх зодоглоно
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.