Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Токио 2020 | Япон улс олимп зохион байгуулснаар 640 тэрбум иений алдагдал хүлээнэ


Өнгөрсөн онд зохиогдох байсан ч коронавирусийн улмаас нэг жилээр хойшилсон "Токио 2020" зуны олимпын наадмаас Япон улс 640 иен буюу 16.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээх тухай Statista.com мэдээллээ. Хэрэв энэ онд ч мөн цуцлагдаж, хойшилсон бол нийт 4.5 их наяд иений алдагдал хүлээх байв. 

"Токио 2020" олимп болон паралимпыг зохион байгуулахын тулд 159 улс орны 11 мянга гаруй баг тамирчдыг хүлээн авах 19 шинэ хотхон бүхий орон сууцыг шинээр бүтээн байгуулж, 18 хотхоныг засварлажээ. Олимпын наадмын 33 спортын 339 тэмцээн 42 цэнгэлдэхэд болох бол паралимпын 22 спортын 539 тэмцээн 21 цэнгэлдэхэд зохиогдох юм. 

"Токио 2020" цэнгэлдэх танхимуудын байршил 

Энгийн үеийн олимпын наадамтай харьцуулахад Токиогийн олимп нь коронавирусийн цар тахлын дэгдэлттэй үед зохиогдож байгаа тул нийт оролцогч, зохион байгуулагчдаас тогтмол шинжилгээ авах, сэжигтэй тохиолдолд яаралтай арга хэмжээ авах байнгын бэлэн байдалтай ажиллаж буй нь зардлыг өсгөх гол хүчин зүйл болжээ. Мөн жуулчид, үзэгчдийг хүлээн авахгүй тул алдагдал хүлээх нь зайлшгүй юм. 

Зардлын хувьд 20 тэрбум ам.долларын өртгөөр зохион байгуулж буй нь хамгийн өндөр зардалтай гэгддэг "Сочи 2014" олимптой харьцуулахад бага боловч алдагдлын хувьд урьд өмнө байгаагүй их хэмжээ юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
1 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
1 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.