Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Аргентин 3 дахь хүйсийг зөвшөөрсөн анхны Латин Америк улс боллоо


Хүмүүс хүйсийн баримжааг эрэгтэй болон эмэгтэй гэсэн хоёр туйлт ойлголт гэж хүлээж авах нь бий. Гэтэл зарим хүн өөрийнхөө дотор эмэгтэй, эрэгтэй хүйсийг хамтад нь мэдэрдэг. Мөн өөрийгөө эмэгтэй ч биш, эрэгтэй ч бишээр мэдрэх тохиолдол бий. Энэхүү маш өргөн хүрээг хамарсан ойлголтыг ерөнхийд нь "Non-binary" гэж нэрлэдэг байна. Тэгвэл Өмнөд Америкт орших Бүгд Найрамдах Аргентин Улс "Non-binary" хүмүүст зориулсан албан ёсны бичиг баримт олгох анхны Латин Америк улс боллоо. Тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандез өнгөрөгч лхагва гарагт иргэний үнэмлэхийн хүйс тодорхойлох хэсэгт юу ч бичихгүй байж болно гэсэн зарлиг гаргажээ.

Тус зарлигт бичсэнээр, хүн өөрийгөө заавал "эрэгтэй" эсвэл "эмэгтэй" хэмээн тодорхойлох албагүй бөгөөд бичиг баримт дээр ч бас энэ хоёр ангилалд багтах албагүй болсон нь нийгэмд томоохон дэвшлийг авчирна гэжээ. Ийнхүү аль 2012 оноос хэлэлцэгдэж ирсэн Аргентины Жендерийн Эрхийн тухай хуульд зааснаар тус улсын иргэн эмнэлгийн тодорхойлолтгүйгээр өөрийн хүйсийг гуравдагч төрөлд хамааруулан сонгох боломжтой боллоо. Түүнчлэн Ерөнхийлөгч Фернандез өнгөрсөн есдүгээр сараас эхлэн улсын байгууллагын ажилтнуудын нэг хувьд трансжендер хүмүүсийг ажиллуулах зарлиг ч бас гаргасан байна. 

Одоогийн байдлаар гуравдагч хүйсийг албан ёсоор зөвшөөрдөг найман улс байгаа нь Энэтхэг, Непал, Пакистан, Бангладеш, Герман, Шинэ Зеланд, Австрали болон Аргентин юм. Тэгвэл эсрэгээрээ трансжендер хүмүүсийг хууль бус хэмээн үздэг 13 улс байгаа нь Бруней, Гамбия, Индонез, Иордан, Кувейт, Ливан, Малави, Малайз, Нигери, Оман, Өмнөд Судан, Тонга болон Арабын Нэгдсэн Эмират улс юм.


Эх сурвалж: World Economic Forum

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.