Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл санаагаа дэмжих 5 зөвлөмж


Цаг үе бүхэн өөрсдийн гэсэн асуудалтай байдаг. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр өнгөрсөн үед үүсээд байсан эрүүл мэнд, хоол унд, аж амьдралтай холбоотой энгийн асуудлууд багассан ч хүн төрөлхтөнд шинэ асуудлууд нэмэгдсэн хэвээр. Тэгвэл одоо цагийн хүмүүст тулгараад буй нэгэн томоохон бэрхшээл нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой билээ. Цахим орчин, хурдацтай хөгжил, хурдан амьдралын хэв маяг бидний оюун санаа, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буйг та ч бас мэдэрч буй. Тэгвэл энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхлээрэй хэмээн сэтгэл санаагаа дэмжих 5 зөвлөмжийг бид хүргэж байна. 

    1. Өдөр бүр өөрийгөө урамшуулах

Өдрийн төгсгөлд тавхан минутыг өөртөө гарган хийж бүтээсэн, амжилттай гүйцэтгэсэн зүйлсээ жагсаан бичээрэй. Заавал томоохон үйл явдал байх албагүй, энгийн жижигхэн зүйлс байхад л болно. Нэг зүйлийг хийхээр оролдсон эсвэл эхлүүлээд орхисон ч байж болно. Заримдаа бид зүгээр л оршин байхын тулд ямар их хүчин чармайлт гаргадаг билээ дээ. Өдрийн төгсгөлд амьсгалсаар байх нь нэг төрлийн ололт амжилт болохыг санаарай.

    2. Шинэ зүйлд суралцах

Огт мэдэхгүй шинэ зүйлд оюун санаагаа сорих нь бидний сэтгэцэд эерэгээр нөлөөлдөг байна. Шавар ваар хийх, цэцэг тарих, хатгамал урлаж малгай нэхэх гээд л юу ч байсан болно шүү. Түүнийгээ сайн хийж чадахгүй байсан ч хамаагүй тархиа амрааж өөр зүйлд анхаараарай. 


    3. Хийх зүйлсийн жагсаалт гаргах

Бид бүгдэд л хийх ёстой ч хийж амжаагүй зүйлс байдаг шүү дээ. Бодол санаагаа цэгцлэн, удаан хугацаанд хойш нь тавьсаар ирсэн зүйлсээ эргэж нэг санаарай. Мөн ирээдүйд хийнэ гэж бодсон зүйлсээ ч жагсаалтдаа нэмж болно. Ингэснээр мартагдсан, алдагдсан зүйлс эргэн ирж сэтгэл санаа тайвшрах болно.

    4. Өдрийн дундуур богино амралт авах

Хүний анхаарал дунджаар 45 минут л төвлөрөх чадвартай байдаг. Түүнээс хойш анхаарал сарниж, хүний тархи залхуурч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр өдөрт нэг цаг ажиллаад таван минутын завсарлагаа авах нь үр бүтээмжийг нэмэгдүүлж ядарч сульдахаас сэргийлдэг байна. Завсарлагааны үеэр юу ч бодолгүй цонхоор ширтэх, сунгалтын дасгал хийх, ширээгээ дэрлээд хэвтэх гээд л юу ч хийж болно шүү. 


    5. Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тохиодог "Anxiety" буюу сэтгэл зовнилтой тулгарсан үед дараах арга хэмжээг аваарай:

- Гараа усанд хийгээд халуун хүйтэн температур дээр нь төвлөрөх.

- Эргэн тойрноо чагнан юуны чимээ болохыг нь олох.

- Ямар нэгэн төрөл зүйлсийг нэрлэх. Жишээ нь амьтан гэвэл үхэр, хонь, чоно гэх мэтээр үргэлжилнэ.

- Очих дуртай газар эсвэл яг одоо хамт байхыг хүсэж буй хүнээ төсөөлөн бодох.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.