Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Токио 2020" олимпод оролцож буй хамгийн ХАЛУУХАН 8 эмэгтэй тамирчин


Зуны олимпын наадамд оролцож буй "хамгийн халуухан" эмэгтэй тамирчдын жагсаалтыг New York Post-ийн эрэмбэлснээр хүргэж байна. 

#1 Алиcа Шмидт - Хөнгөн атлетик

22 настай Герман тамирчин Алиса инстаграмд 2 сая гаруй дагагчтай. Тэр 2017 онд Европын 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд 4*400 буухиа гүйлтээр мөнгөн медаль, 2019 онд U23 тэмцээнд хүрэл медаль хүртэж байжээ.

#2 Аликс Клайнман - Гар бөмбөг 

"Adidas" брэндийн нүүр царай болж буй гар бөмбөгийн тамирчин Аликс 1.96 метр өндөртэй. 8 настайгаасаа гар бөмбөгөөр хичээллэсэн тэрээр энэ онд 31 нас хүрч буй. 

#3 Алекс Уолш - Усан сэлэлт

19 настай усан сэлэлтийн тамирчин өнгөрсөн онд Охамад болсон 200 метрийн сэлэлтэд тэргүүлснээр анхны олимпын эрхээ авчээ. 

 #4 Алекс Морган - Хөлбөмбөг

Өнгөрсөн онд Ким Кардишианы "Skims" коллекцийн нүүр царай болсон хөлбөмбөгчин бүсгүй энэ онд 32 нас хүрнэ. "Хөлбөмбөг бол миний урам зориг. Загвар өмсөхөөс илүү хөлбөмбөгийн талбайд пүүзтэйгээ байхдаа би жаргалтай байдаг" гэж хэлж байв. 

#5 Летиция Буфони - Скэйтбоард

Бразилын 28 настай тамирчин Летиция Буфониг 2018 онд "Дэлхийн хамгийн хүчирхэг спортын тамирчин эмэгтэй" хэмээн Forbes мэдээлж байв. 

#6 Наоми Осака - Теннис

Японы тамирчин эмэгтэйчүүдийн теннисийн төрөлд Осака чансаагаараа 1-т бичигддэг. Мөн спортоос гадуур нийгэм, сайн дурын ажил, олон нийтийн ажлуудад идэвхтэй оролцдогоороо алдартай. 

#7 Данусия Фрэнсис - Гимнастик

Ямайка улсын тамирчин Фрэнсис 27 настай, чансаа өндөр тамирчдын нэг юм. Тэр 2012 онд Их Британийн нэрийн өмнөөс зуны олимпод оролцож байсан бол энэ удаагийн олимпод эх орон болох Ямайкынбагаас оролцох юм.

#8 Федина Марта - Уран сэлэлт

19 настай Марта 4 удаагийн дэлхийн аваргын эзэн. Энэ онд анх удаа олимпод оролцох түүнийг хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр нэрлээд буй. 

Эх сурвалж: NYP

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
5 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
7 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.