Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Францын багт 22:18 харьцаагаар тун ойрхон ялагдлаа


Олимпын наадамд өрсөлдөж буй 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр 6 дахь тоглолтоо Францын шигшээ багтай хийж 22:18 харьцаагаар тун ойрхон ялагдлаа. Тоглолтын туршид онооны харьцаа тун ойрхон явсан бөгөөд тоглолт дуусахаас нэг минутын өмнө л хоёр баг тус бүр 18:18 оноогоор тэнцээд байв. 

Францын шигшээ багийн алдааны тоо долоод хүрч манай багийн тамирчин М. Цэрэнлхам болон Э. Чимэддолгор нар чөлөөт шидэлтийг амжилттай гүйцэтгэж багтаа 4 оноо авсан билээ. Тоглолтын хугацаа дуусах дөхөхөд хоёр багийн өрсөлдөөн ширүүсч манай багийн тамирчин Б. Солонго хөнгөн бэртэл авсан нь тоглолтын хувь заяанд ихээр нөлөөлөв.

Өмнөх тоглолтуудын туршид Б. Солонго нь оноо авалтаараа багаа тэргүүлж байсан бол энэ удаад оноо авч чадсангүй. Ийнхүү манай шигшээ багийн тамирчин М. Цэрэнлхам болон О. Хулан нар тус бүр 7 оноо авч, хамгийн эхний тоглолтоос бэртэл аваад байсан Э. Чимэддолгор 4 оноо авснаар тоглолт өндөрлөлөө. 

ЗурагТайлбар



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ олимпын эрхийн барилдаанд ялагдлаа
2
3 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
3
6 цагийн өмнө
Олимпын эрхийн төлөө хагас шигшээд шалгарсан бөхчүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.