Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Токио 2020 | Олимпын хүрэл медалийн эзэн Ц.Цогтбаатарын тухай 8 БАРИМТ


Өнөөдөр /2021.07.26/ Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар олимпын хүрэл медалийн эзэн боллоо! Түүний тухай 8 баримтыг хүргэж байна. 

1. Ц.Цогтбаатар 1996 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн. Одоо 25 настай. 

2. Тэр 170 см өндөр, 68 кг жинтэй. 

3. Тэр Баянхонгор аймагт төрсөн. 


4. Ц.Цогтбаатар 2016 оны Рио-де-Жанейро хотод болсон зуны олимпын наадамд эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн. 

5. Тэр гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь.

6. Ц.Цогтбаатар энэ онд болсон Ташкентын Их дуулгад түрүүлсэн. Дараах амжилтуудын эзэн: 

- Азийн аваргын алт, хүрэл,

- Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө,

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл медалийн эзэн

- Улсын 4 удаагийн аварга.

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

7. 2016 оны Риогийн олимпод 9-р байр эзэлсэн бөгөөд 2019 оны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн амжилттай.

8. "Ямар амьдрал туулж өссөнөө хэзээ ч мартахгүй, урагшаа зүтгээд л байна. Эцсээ хүртэл зүтгэнэ. Зориг минь хэзээ ч мохошгүй. Энэ бол миний сонгосон амьдрал" - Ц.Цогтбаатар

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
11 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
12 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.