Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"M Music"-ээс энэ зун заавал сонсох 10 уран бүтээлч


Юнителийн хэрэглэгчид M Music аппликейшнд дугаараа бүртгүүлээд энэ ЗУНЫГ ДУУСТАЛ Монголын үе үеийн шилдэг хамтлаг, дуучдын уран бүтээлийг ҮНЭГҮЙ сонсох боломжтой шүү.

Хэрхэн дугаараа бүртгүүлэх вэ?

1. M Music аппликейшныг Playstore, App store дээрээс утсандаа татаж суулгах.
2. Аппликейшн руу ороод өөрийн бүртгэл үүсгэн нэвтрэх /Facebook, Google account, Apple account зэргээр бүртгүүлж болно/
3. Нүүр хэсэгт байрлах "Хэрэглэгч баталгаажуулах" зурган дээр дараад ДУГААРАА бүртгүүлэн зуны турш хөгжмийн ертөнцөөр аялаарай!


1. sekstsagaanbogd

Сүүлийн үед залуусын дунд ихээхэн танигдаад буй sekstsagaanbogd-ийн дуунууд M Music-т орсон байна. Сонсож үзээгүй бол яг одоо үзэх цаг нь шүү.

2. Doid

Тэрээр одоогоор өөрийн нэг синглийг гаргаад байгаа ч цаашид бид түүнээс ихийг хүлээж болохыг батлан харуулсан юм. "Love" дууны үг, ая, тэр тусмаа клип нь танд үнэхээр таалагдана.

3. Jossey

M Music апп ашиглаад хамгийн түрүүнд сонссон дуу энэ охиных байв. Түүний гаргасан хэд хэдэн дуу энд багтсан байсан. Та бүхэн сонирхоод үзээрэй.

4. COZYSLASHCLOT & HXSOYVM

Миний хувьд өмнө нь сонсож байгаагүй уран бүтээл. 2 цомог нь тус аппликейшнд багтсан байсан. Эртхэн мэдэж сонсдог байж гэж бодогдсон шүү. 

5. Delkhii

Зун л энэ цомгуудыг сонсохгүй юм бол өөр хэзээ сонсох юм бэ? Агаар салхинд гарахдаа, амар зугаалж, аялж явахдаа заавал сонсоорой. Байгаль, эх дэлхийгээ илүү мэдэрч, хайрлах болно.

6. TENNE

"Уул" дууг нь сонссон уу? Үгүй бол яг одоо сонсоод үзээрэй. Үнэхээр олон содон бүтээл гаргаж чадна гэдгээ тэр дуугаараа баталсан шүү.

7. Night Train

Шөнийн галт тэрэг хамтлагийг дурсахгүй байх аргагүй. Бороотой бүрхэг өдөр эсвэл од түгсэн шөнөөр сонсоорой. Сайхан, жаахан сэтгэл өвдөм дурсамжууд сэдэрч, амттай, гүн гүнзгий мөчийг мэдрэх болно.

8. Сарантуяа

Нийт 17 цомог нь Mmusic дээр байна гээд бод доо. Санаанд орсон, дурсамж үлдээсэн бүх дууг нь сонсох боломжтой. Үг бүрийг нь алдалгүй даган дуулах тийм сайхан мэдрэмжийг аваарай.

9. Магнолиан

Түний хоёр цомог энд багтсан. Бас та яг энэ зун л дуунуудыг нь алгасалгүй сонсож мэдрээрэй. Гадуур зугаалахдаа, гол нуур усыг ширтэхдээ, тэнгэрийн хаяа харж суухдаа сонсоод үз.

10. Айзам

Тус апп дээр үе үеийн уран бүтээлчдийн дуунууд багтсан аж. Айзам хамтлагийн дуунуудыг сонсоод гудмаар алхвал, машиндаа явж байвал ямар сайхан бэ? Хуучны дуунууд ямагт шилдэг нь!


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
3 өдрийн өмнө
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.