Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

OMG | Монголын жүдоч Саид Моллаи ОЛИМПЫН МӨНГӨН медаль хүртлээ


"Токио-2020" зуны олимпын наадмын жүдо эрэгтэйчүүдийн төрөлд 81 кг-д хүч сорьсон Монголын жүдоч Саид Моллаи Японы Таканори Нагасэд унаснаар, мөнгөн медаль хүртлээ.  

Саид Моллаи нь Австрийн жүдоч Шамил Борчашвилиг давснаар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдсан юм. 

Ийнхүү Монголын баг тамирчид 1968 оны зуны олимпын наадмаас хойш нийт 2 алт, 11 мөнгө, 16 хүрэл, нийт 29 медаль аваад байна.

 29 настай жүдоч Моллаи нь Бакуд болсон ДАШТ-ий алт, Будапештад болсон ДАШТ-ий хүрэл медальтай тамирчин юм. 

"Time" сэтгүүлд түүнийг яагаад Монгол Улсын иргэн болсон талаар дараах түүхийг оруулсан нь бий: 

"Саид Моллаи Токио руу буцаж гашуун дурсамжаа арилгахаар шийджээ. Иранд төрсөн жүдоч 2019 онд Техраны (Ираны нийслэл) шийдвэрээр Японы нийслэлийг зорих байсан боловч Ираны тусгаар улс хэмээн зөвшөөрдөггүй Израилийн өрсөлдөгчтэй хагас шигшээд шалгарахад барилдалгүй шууд ялагдал хүлээхийг албадсан байдаг. Үүнд багагүй цухалдсан Моллаи ахин Иран руу буцаагүй бөгөөд 2019 онд Монголын иргэншлийг авч, 2020 оны олимпын наадамд Монголын нэрээр оролцохоор болсон. 2018 оны Дэлхийн аварга, 29 настай Моллаи өдгөө Израилийн багтай дотно нөхөрлөх болсон бөгөөд хамгийн хүчтэй өрсөлдөгч нартайгаа хамтдаа бэлтгэл хийсээр иржээ. Тэр энэ тухайгаа Олон Улсын Жүдогийн Холбоонд "Хэзээ ч марташгүй зүйл" хэмээн хэлсэн юм."


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
11 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
12 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.