Хайх зүйлээ бичнэ үү

Иран гаралтай Монгол жүдоч Саид Моллай XXXII удаагийн Токиогийн Олимпоос мөнгөн медаль хүртлээ! Тэрээр 2019 оны ДАШТ-ий үеэр Ираны эрх баригчдын шаардлагын дагуу Израиль улсын тамирчинтай таарахгүйн тулд хагас шигшээн барилдаанд санаатайгаар ялагдсан билээ. Саид Моллай түүнээс хойш эх орондоо буцаагүй ба Герман улсад орогнох үедээ өөрийн хүсэлтээр Монгол улсын иргэншилтэй болсон юм. Түүний 2019 онд “Deutsche Welle” сайтад өгсөн ярилцлагыг танд орчуулан хүргэж байна.

Та Токио хотноо болсон ДАШТ-ий үеэр Израилийн бөхтэй хүч үзэхгүйн тулд хагас шигшээд санаатайгаар ялагдахаас өөр аргагүйд хүрсэн. Тухайн үед гаргасан шийдвэртээ одоо харамсдаг уу?

- Би 2018 онд Баку хотноо болсон ДАШТ-ий дараа дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байлаа. Тиймээс энэ жил ч гэсэн ДАШТ-д дахин амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч тэмцээнд оролцохоор нисэхийн өмнө болон тэмцээний үеэр хэд хэдэн бэрхшээлтэй тулгарсан. Барилдах бүртээ Ираны эрх баригчдаас зөвшөөрөл авах хэрэгтэй болсон юм. Тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс өөр аргагүй байлаа. Хэрэв зөрчвөл юу болохыг нь дэлхий нийтээрээ л мэдэж байсан. Тиймээс би өөртөө болон гэр бүлийнхэндээ асуудал үүсгэхгүйн тулд тэдний зааварчилгааг дагасан. Санаатайгаар ялагдаж байгаа минь дүрс бичлэгүүдээс илхэн харагдана.

Ираны Засгийн газраас бөхчүүдээ израильчуудтай хүч үзэхийг хориглодог ч энэ талаар хуульчилсан заалт байхгүй гэж сонссон...

- Энэ талаар цаасан дээр бичсэн хууль гэж байхгүй. Олон жилийн турш дагасаар ирсэн уламжлал юм. Гэхдээ өнөөг хүртэл хэн ч энэ хуулийг өөрчилж чадаагүй. Абу Дабигийн Их дуулгын үеэр Израилийн бөхийн хажууд зогсохгүйн тулд би хүрэл медалийн төлөө барилдаагүй. (2018 оны аравдугаар сард болсон Абу Дабигийн Их дуулгын үеэр Израилийн бөх Саги Муки нэгдүгээр байрт орж Саеид Моллаей хүрлийн төлөө барилдаж ялсан тохиолдолд шагнал гардах байсан юм.) Парисын Их дуулгын үеэр би жиндээ хүрэл медаль хүртсэн. Гэхдээ израильчуудтай зэрэгцэн зогсож шагнал гардахгүйн тулд хөлөө гэмтээсэн болж жүжиглэсэн.

Хэрэв Ираны Засгийн газрын шийдвэрийг үл тоон Израилийн бөхтэй барилдсан бол юу болох байсан бэ?

- Яг юу болохыг хэлж мэдэхгүй ч би болон гэр бүлийнхэн маань асуудалд орох байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Тухайн үед би маш их айсан. Харин тэмцээний дараа, болсон явдлыг дэлхий дахинд мэдэгдэж, чөлөөтэй амьдрахыг хүссэн юм. Аль улсын бөхтэй барилдах нь надад хамаагүй. Эв нэгдэл болон Олимпын амжилт илүү чухал юм. Үүний дараа Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж, миний талаар худал мэдээлэл тарааж эхэлсэн. Одоо би эх орондоо буцах аргагүй болсон.

Зорилгодоо хүрч, амжилтын үзүүрээс бараг л атгачихсан хэрнээ санаатайгаар ялагдах тэр мөчид та юу мэдэрсэн бэ?

- Би 2017 онд хүрэл, 2018 онд алтан медаль авсныхаа дараа ДАШТ-ээс гурав дахь медалиа авахад ойрхон байсан. Тийм ойрхон ирчхээд боломжоо алдана гэдэг тамирчин хүний хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд. Токиод болсон ДАШТ-ийг би хэзээ ч мартахгүй. Нэг талаас Токиогийн ДАШТ миний амьдралын хамгийн бараан үе байсан ч нөгөө талаас бүхнийг шинээр эхлэх боломжийг олгосон.

Олон улсын жүдогийн холбооноос энэ асуудалд таныг хэрхэн дэмжиж байв?

- Олимпын далбаан дор эсвэл бусад улсын нэрийн өмнөөс олимпод оролцох 100 хувийн баталгаа гаргаж өгсөн. Токиод болсон ДАШТ-ий дараа Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр намайг ХБНГУ-аас орогнол хүссэн, цагаачилсан мэтээр бичиж эхэлсэн. Би Германд олон удаа зорчих эрхтэй хоёр жилийн визтэй байсан. Тиймээс Олон улсын жүдогийн холбооны шийдвэр гартал аль боломжтой орон руугаа явсан минь энэ.2019 оны ДАШТ-д таны жинд алт авсан Израилийн бөх Саги Муки “2020 оны Токиогийн олимпод таньтай хүч үзнэ гэж найдаж байна” хэмээсэн. Харин та ямар бодолтой байна?

- Саги Муки бид хоёр бусад тамирчдын адил сайхан нөхөрлөдөг. Намайг үргэлж дэмждэгт нь талархдаг. Хэн ялж, ялагдах нь хамаагүй. Нөхөрлөл хамгийн чухал.

Иранд байгаа гэр бүлийнхэндээ хэр санаа зовж байна. Хэрэв та эх орон руугаа буцвал таньд юу тохиолдох бол?

- Би Иранд хэзээ ч эргэж очихгүй байх. Токиод болсон ДАШТ-ий дараа би олимпын наадамд түрүүлэх зорилго тавьсан. Мэдээж олимпын наадамд түрүүлнэ гэдэг амаргүй. Өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, гэр бүлийнхэндээ баяр баясал авчрахын тулд  бүх хүч чадлаа дайчлах болно. Эцэг эх, найз нөхдөөсөө хол байна гэдэг амаргүй. Гэхдээ би энэ бүгдийг даван туулах ёстой.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
2
9
2
46
2
0
1

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

X 2021.08.24 70.53.243.179

Интернетээр бүр надад үнэтэй машин, байр өгсөнгүй хүрэл медал авсан Монголчуудаа дэмжээд, намайг болохоор дэмжсэнгүй ялгаварлан гадуурxлаа гэж гомдоллосон видео бичлэг цацагдсан байна. Манай Монголийн үндэсний дархлаа гэж байхгүй болсон байна. Энэ бол Ойрх Дорнодоос Исламийн болон жүүдийн шашинтай олон дүрвэгсэд цагаачид орж ирвэл нийгэмд олон сөрөг үр дагаварыг бий болгоод зогсохгүй, бид Ойрх Дорнодод болж буй эцэс төгсгөлгүй шашин хоорондын зөрчилдөөн, дайн дажныг Монголийн хөрсөнд оруулж ирэхийн дохио. Монголийн газарзүйн байршил геополитикийн сратегит бүс учраас сүүлийн үед Ойрх Дорнодын улс орнууд болон ялангуяа Израйл, Турк улс Монголийг шашин, соёл, спорт урлагаар өөрийн болгох оролдлого ихээхэн явуулах боллоо. Гадаадад ажиллаж амьдардаг хүний хувьд өөрт олонтаа тохиолдсон туршлагаасаа хуваалцахад сүүлийн үед Иран, Афганистан, Турк болон Ойрх Дорнодийн Араб гаралтай хүмүүст би өөрийгөө Монгол гэж танилцуулахаар шууд өөдөөс Моголчууд бол бидний мах цусны тасархай, Буддын шашин та нарын уугуул шашин биш гаднаас Түвдээс орж ирсэн. Шашин л өөр болохоос та нар бидний нэг хэсэг гэж бүр хүчээр тулгадаг боллоо. Энэ тал дээр манай эрдэмтэн судлаачид дуу хоолойгоо нэгтгэж бид өөрсдийн шашин соёл, үндэсний дархлаагаа аварч, хадгалж хамгаалах хэрэгтэй байна.

0 Хариулах


Pro guyy 2021.07.29 202.126.89.200

Sad

0 Хариулах


Зочин 2021.07.29 202.21.108.160

Залуу хүн шударга бус төр засагтайгаа зоримог тэмцэж Иран, ИзралиЙн засгийн газарт салаавч өгч чадсан байна. Гоё юм болсон байна ш дээ.

1 Хариулах


Зочин 2021.07.29 64.119.17.171

Үнэхнэр хэцүү юм аа.Одоо Монголдоо амар тайван байж болно.Хурдан гэрийнхнэн нь ирчивэл болох нь тэр

1 Хариулах