Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гадаа талбайн машинтай кино театр ажиллаж эхэллээ


Цар тахлын энэ цаг үед бид кино театрт кино үзэж чадалгүй удаан хугацааг өнгөрүүлээд байна. Том дэлгэцээр кино үзэх юмсан гэж бодож явсан маш олон хүнд харин нэгэн мэдээ дуулгах гэсэн юм.

Монголд өмнө нь ганц хоёр удаа л зохиогдоод болж байсан гадаа талбайн кино театр тэр тусмаа машинтай кино театр нээлтээ хийлээ. 

Үнийн хувьд нээлтээ хийгээгүй кино 25 мянга, нээлтээ хийсэн кино 20 мянган төгрөг.

Харин байршлын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн гэнэ.

Өнөөдөр 21:00 цагаас "Oldboy" (2003) кино гарах бөгөөд тасалбарууд хэдийнээ дуусчээ. Мөн өдөр болгон өөр өөр кино гарах юм байна.

"Galaxy Car Cinema"-г үүсгэн байгуулагч О.Ванчинсүрэн, Т.Тайван нар уг санаагаа хоорондоо ярилцаж байгаад аль аль нь хийх хүсэлтэй гэдгээ олж мэдсэн байна.

О.Ванчинсүрэн: 

"Нэг удаагийн үзвэрт 50 машин орох боломжтой. Яваандаа олон машин орох боломжтой болно. Мөн машинд дээд тал нь 4 хүн байх юм. Халдвар хамгааллын дэглэм талаасаа энэ нь хамгийн зөв шийдвэр. Манай киноны дуу хөгжим нь фм-ээр дамжиж хүрэх болохоор мотоцикл, дугуйтай болон махсингүй хүмүүс үзэхэд бэрхшээлтэй гэдэг үүднээс зөвхөн машин оруулж байгаа. Би өмнө нь машины авто зогсоолд менежер хийдэг байсан. Монголд ийм юм байдаггүй болохоор оруулж ирэх юмсан гэж хүссэн. Тэгээд найзтайгаа яриад үзтэл бид хоёр хоёулаа ийм газар нээх хүсэлтэйгээ мэдсэн юм." хэмээлээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.