Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Израилийн жүдоч Муки "Дотны анд Моллаидаа халуун баяр хүргэе" гэжээ


Өчигдөр /2021.07.27/ "Токио 2020" зуны олимпын наадмаас Иран гаралтай Монгол жүдоч Саид Моллаи мөнгөн медаль хүртлээ. 

Абу Дабигийн Их дуулгын үеэр Израилийн жүдоч Муки алтан медаль хүртэж, хэрэв хүрлийн төлөөх барилдаанд ялвал түүний дэргэд зогсох тул Саид Моллаиг Ираны Засгийн Газраас албадан ялагдуулж байсан. Мөн 2019 оны ДАШТ-д эрх баригчдын шаардлагын дагуу Моллаи Израиль улсын тамирчинтай таарахгүйн тулд хагас шигшээнд ялагдсан удаатай.

Саид Моллаи түүнээс хойш эх орондоо буцаагүй өөрийн хүсэлтээр Монгол улсын иргэншилтэй болсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Израилийн багтай хамт бэлтгэл хийсээр ирсэн Моллаид Израилийн Муки тэргүүтэй жүдочид баяр хүргэжээ.

Моллаи Израилийн Спортын сувагт өгсөн ярилцлагадаа "Израиль нөхдийн халуун баярт талархлаа. Энэ медаль тэдний ч медаль юм. Үнэн ёсны медаль! Төр засгийн бодлого шийдвэрээс үл хамааран бид дотны нөхөд" хэмээжээ. 

Харин Израилийн жүдоч Муки "Дотны анд Моллаидаа баяр хүргэе. Би түүний ямар зүйлийг туулсныг, үүнийг хэчнээн их хүссэнийг маш ойроос мэднэ. Мөрөөдөлдөө хүрсэнд баяр хүргэе, анд минь. Тэр үүнийг хүртэх эрхтэй" гэжээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk 

Холбоотой нийтлэл: Саид Моллай: Би дахиж Иран руу эргэж очихгүй байх


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
6 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
9 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.