Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрдэмтэд ирээдүйд гарч болзошгүй тахлаас сэргийлэн вакцин бүтээх саналтай байна


АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи мягмар гарагт болсон сенатуудын хурлын үеэр Засгийн газраас санхүүжилт олгосон тохиолдолд 20 төрлийн вирусээс хамгаалах "эх загвар" болсон вакциныг бүтээх боломжтой гэжээ. 

Сүүлийн хоёр жилийн турш олон улсын эрдэмтэн судлаачид коронавирусийн хувилбаруудыг эрчимтэйгээр судлан вакцин гаргаж авсны дээр вакцин бүтээхэд шаардагдах багаж хэрэгсэл, туршлага цөм бүрдээд байгаа юм. Тиймээс ирээдүйд гарч болзошгүй вирусийн шинэ төрлөөс урьдчилан сэргийлж, вакцин гаргаж авах боломжтой ажээ. Гэсэн ч энэхүү нүсэр ажлыг эхлүүлье гэвэл дэлхийн өнцөг булан бүрээс салбарын мэргэжилтнүүдийг татан оролцуулж, нэг жилд л хэдэн тэрбум доллар шаардагдах ба эхний үр дүн нь таван жилийн дараа л гарах юм. 

Доктор Энтони Фаучи сенатуудын хурлын үеэр

Судалгааны үйл явц ковидын эсрэг вакцин гаргаж авсантай тун төстэй явагдах гэнэ. Ирээдүйд цар тахал үүсгэж болзошгүй 20 төрлийн вирусийн бүлийг шинжлэн, молекулын бүтцийг нь олж тогтоосноор, түүний эсрэг биетийг хүний биед хэрхэн үүсгэхийг судлах юм. 

Доктор Фаучи "Бид санхүүжилтээ олчихвол энэхүү ажлыг 2022 оноос эхэлнэ" гэдгээ хэлжээ. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирал Фрэнсис Коллинз энэхүү саналыг дэмжиж буйгаа мөн илэрхийлсэн байна. Хэрэв энэхүү төслийг амжилттай гүйцэтгэвэл, амьтнаас хүний биед вирус халдсан тохиолдолд цаг алдалгүйгээр "эх загвар" вакцин дээр суурилан дархлаа тогтоох бэлдмэл бүтээх боломжтой болох ажээ. 

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
4 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.