Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өдрийн цагаар сонирхолтой ажил эрхэлдэг Олимпын 10 тамирчин


Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпын наадамд оролцоно гэдэг хэн бүхний хувьд нэр төрийн хэрэг билээ. Улс орныхоо нэрийг гаргаж, төрийн далбаагаа мандуулах тамирчид маань дэвжээнээс бууж өмсгөлөө тайлаад хэн болж хувирдаг бол? Тэгвэл дараах 10 тамирчдын энгийн амьдралын талаар сонирхоцгооё. 

1. Америкийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Анжел МакКоутри өмнө нь зайрмагны дэлгүүрийн эзэн байсан бол одоо "Тоглогчид" телевизийн соёлын албыг хариуцан ажилладаг.

2. Ирландын жүдоч Бен Флетчер нь газар тариалангийн ажил эрхэлдэг байна. Тэрээр 2016 оны Риогийн олимпод Их Британийг төлөөлөн барилдаж байсан бол одоо Ирландын багт оржээ. 

3. Францын далбайт завьчин, хүрэл медалийн эзэн Пьер Ле Кок нь шүдний эмч юм.

4. Японы кано слаломын тамирчин Казуки Язава бол Буддын шашны санваартан юм. Тэрээр энэ удаад 4 дахь удаагийн олимпын наадамдаа оролцож буй. 

5. Канадын марафон гүйгч Ланни Марчант нь АНУ-д эрүүгийн хэргийн өмгөөлөгчөөр ажилладаг.

6. Зимбабве улсын харваач Гэвин Сазерланд бол барилгачин юм.

7. Испанийн каратэгийн аварга Паула Родригес нь цэрэг армийн гал сөнөөгчөөр ажилладаг.

8. Америкийн марафон гүйгч Жаред Уорд нь Бригам Янгийн их сургуулийн математикийн профессор юм.

9. Английн тамирчин Томас Муирхэд мал аж ахуй эрхэлдэг байна. 

10. Америкийн уран гулгагч Полина Эдмундс нь подкаст хөтлөн явуулдаг ба сошиал медиа маркетингийн мэргэжилтэн юм. 


Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.08.02 49.0.130.132

Аргентины алдарт жүдоч П.Парето-Мэс заслын эмч.

0 Хариулах