Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Япон орны талаар санаанд оромгүй 10 баримт


Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох Япон орны түүх соёл, ард түмнийх нь ёс уламжлал дэлхийн бусад орноос нэг л өөр, онцгой санагдах нь бий. Тэдний сэдэж олсон шинэлэг санаа, өвөрмөц байдлыг бид кино филм, тулааны урлаг гээд олон зүйлээс нь олж хардаг билээ. Түүхэнд Ази тивд дөрөвхөн удаа олимпын наадам зохиогдож буй бөгөөд энэ жил Япон улс хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тэгвэл энэ сонирхолтой улсын талаар санаанд оромгүй 10 баримтыг хүргэж байна. 

1. Япон улсад "Аокигахара" гэх нэртэй амиа хорлох ой гэж бий. Тус ойд үхэгсдийн сүнс оршдог гэх эртний домгоос улбаалан 1960-аад оноос хойш хүмүүс очиж амиа хорлох болжээ. Ойн ихэнх хэсэг галт уулын дэлбэрэлтээс үүсэх чулуулгаас бүтэх ба өвлийн улиралд мөсөөр хучигдах агуйн тогтцууд байдаг гэнэ. Жил бүр цагдаагийн байгууллагаас Аокигахара ойд эрэл хайгуул явуулж амиа хорлогсдын цогцсыг цуглуулдаг байна. 2010 онд 200 гаруй хүний цогцос олдсон ба сүүлийн жилүүдэд амиа егүүтгэгчдийн тоог олон нийтэд зарлахаа больж, ойн замын дагуу хүмүүсийг амиа хорлохоос сэргийлсэн "Ар гэрийнхнээ бодоорой!" гэх утгатай үгсийг бичиж үлдээх болжээ. Хачирхалтай нь Япон улсад жилийн эцсийн тайлангийн хугацаа дууссаны дараа амиа хорлолтын тоо эрс нэмэгддэг ажээ. 

2. Япон улсад бага насны хүүхдээс илүү олон гэрийн тэжээвэр амьтад байдаг. Хүн амынх нь 28 хувийг 65 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлдэг нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Нярайн төрөлтийн тоо харьцангуй бага учраас насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхээс илүү хурдан зарагддаг байна. 

3. Титаник хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн Япон эрийг бусад зорчигчидтой хамт үхээгүй тул хулчгар хэмээн шүүмжилсэн байна. Нэр төр, ёс суртахуун зэрэг ойлголт нь япончуудын суурь философид хүчтэй шингэж өгсөн байдаг. Дайчин самурай эр нэр төрөө гутаасан тохиолдолд зөвхөн "хара-кири" үйлдэх замаар амь насаа егүүтгэн нэр төрөө сэргээдэг байна. Тэгвэл алдарт Титаник хөлөг онгоц дээр Масабуми Хосоно гэх цорын ганц Япон жуулчин байсан ба хөлгүй далайд сүүлчийн найдвар тасрах үед нь аврах завь тааралдан түүнийг аварч байжээ. Хосоно гадны иргэн байсан тул барууны сонинд "Азтай Япон залуу" гэх зэргээр бичиж байсан нь япончуудын чихэнд хүрч түүнийг "Олон хүн амь насаа алдсан байхад ганцаараа амьд үлдлээ" хэмээн буруутгаж байжээ. 

4. Японд таван сая гаруй автомат машин байдаг нь 25 хүн тутамд нэг ноогддог гэсэн үг юм. Эдгээр машинд уух ундаанаас авахуулаад сэтгүүл, амьд цэцэг, секс тоглоом, амьд хавч гээд төрөл бүрийн зүйлс зарагддаг байна. 

5. Японы медиа салбар өөр хаана ч байхгүй сонирхолтой хөтөлбөрүүд бүтээдгийн нэг нь "Уйлж буй Сумочин" буюу сумо бөхчүүд нялх хүүхдийг хэн түрүүлж уйлуулахаа үзэх уралдаан зохиогддог ажээ

6. Японд цагаачид гэж бараг л байхгүй. Нийт хүн амынх нь 98.5 хувийг уугуул иргэд нь эзэлдэг.

7. Хувь заяаны жигнэмэг Японоос гаралтай ба хамгийн анх 19 дүгээр зууны үеийн Киотод үүссэн байна. 

8. Японд зорчигчдыг галт тэрэг рүү "чихэх" ажлын байр гэж бий. Токио хотын иргэдийн 57 орчим хувь нь галт тэргээр зорчдог ба энэ нь хүмүүсийн хооронд ширүүхэн тэмцлийг үүсгэдэг ажээ. Ихэнх галт тэрэг 100 хувийн дүүргэлттэй явдаг ба ачаалал ихтэй үед зорчигчдыг чихэж суулгахаар "түлхэгч" хүмүүс ажилладаг байна. 

9. Гоймонтой хоолыг чанга дуугарган идэх нь эелдэг занд тооцогддог. Энэхүү үйлдэл нь хоолны амтыг сайшааж тогоочийг магтаж буй хэлбэр бөгөөд ийнхүү идсэнээр халуун гоймон хөрж хацар амаа түлдэггүй байна.

10. Япончууд "Канамара Мацури" гэх эр бэлэг эрхтний баяр тэмдэглэдэг. Энэхүү баярыг Японы Кавасаки хотод 4-р сарын эхний ням гарагт тэмдэглэдэг байна. Тус баяраар төмөр эдлэлийн бурхдад мөргөж, хүүхэд олох, гэр бүлийн эв найрамдал болон бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг үйлийг ерөөдөг байна. Мөн баяр наадмын үеэр чихэр жимс, хүнсний ногоо, гоёл чимэглэл гээд бүхий л зүйл эр бэлэг эрхтний хэлбэртэйгээр худалдаалагддаг ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Уржигдар
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

jj 2021.07.29 126.89.18.58

2,9 jaahan nuans iin aldaatai boljee.

0 Хариулах