Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Токио 2020 | Монголын хоёр жүдоч эхний барилдаандаа өрсөлдөгчөө ЦЭВЭР яллаа


"Токио 2020" паралимпын наадамд оролцож буй Монгол Улсын жүдочид эхний тэмцээндээ ялалт байгууллаа. Өнөөдөр /2021.08.27/ эрэгтэйчүүдийн -60 кг жинд өрсөлдөж буй С.Ядамдорж Гүрж улсын жүдоч Зурабиан Зурабтай учраа тулж, 10:0 харьцаатай "иппон" үнэлгээгээр цэвэр ялалт байгуулсан юм.

Тэрээр дараагийн учраандаа Казахстан улсын тамирчин Сариев Ануартай барилдсан бөгөөд "вазари" үнэлгээгээр 0:1 харьцаагаар ялагдал хүлээлээ. Ингэснээр тэр дагах барилдаанд хүч үзнэ. B3 ангилалд өрсөлдөж буй С.Ядамдорж нь Монгол Улсын 3 удаагийн аварга, 2019 оны дэлхийн тоглолтын 7-р байрын шагналтай, 22 настай залуу тамирчин юм.

Мөн өнөөдөр -66 кг жинд өрсөлдөж буй А.Мөнхбат эхний барилдаанаа Австрали улсын жүдоч Пиппс Уэйнтэй хийж, 10:0 харьцаатай "иппон" үнэлгээгээр цэвэр ялалт байгууллаа.

Үүний дараагаар Украйн улсын жүдоч Хорава Дэвидтэй таарч, 1 оноогоор давуу байсан боловч өрсөлдөгч нь "иппон" үнэлгээ авсанаар 11:1 харьцаагаар ялагдал хүлээлээ. А.Мөнхбат дараагийн тоглолтоо Япон улсын тамирчин Сэто Юүжиротой хийх болно. Олон улсын хэмжээний мастер А.Мөнхбат нь чансаагаараа дэлхийд 7-р байрт бичигддэг, хараагүйчүүдийн дэлхийн наадмын алт, мөнгөн медальтай тамирчин юм.

"Токио 2020" паралимпын наадамд 164 улсын 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин өвлийн паралимпын наадам зургаан спортын төрөлд зохиогдоно. Монгол Улсын хувьд "Токио 2020" паралимпын наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, таэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна. 


Холбоотой нийтлэл:

Танилц: Паралимпад Монголын нэрийг дуурсгах баг (цагийн хуваарь)

"Токио 2020" паралимпын тухай мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ

"Токио 2020" паралимпын нээлтийн онцлох ГЭРЭЛ ЗУРГУУД




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эмэгтэй)
2
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эрэгтэй)
3
19 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.