Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Токио 2020 | Э.Содномпилжээ паралимпын дээд амжилтыг шинэчилж, АЛТАН медаль хүртлээ


"Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд хүчээ сорин өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, паралимпын АЛТАН медаль хүртлээ. 

Тэр эхний оролдлогоороо 241 кг, 2 дахь оролдлогоороо 245 кг-ийг өргөн тус тус паралимпын дээд амжилтыг эвдсэн юм. 

Ийнхүү 36 настай пара пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нь паралимп болон ДАШТ-ий дээд амжилтыг нэгэн зэрэг эзэмшдэг тамирчин боллоо. 

Э.Содномпилжээ нь 2019 онд пара пауэрлифтингийн ДАШТ-ий 107 кг төрөлд 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоон алтан медаль хүртэж байв. Мөн "Рио 2016" олимпын хүрэл, 2018 оны Азийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальтай тамирчин юм. 


Монгол Улсын түүхэнд анхны паралимпын алтан медалийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавъяат тамирчин Д.Баатаржав "Бээжин 2008" паралимпын байт харвааны төрлөөр хүртсэн түүхтэй. Ийнхүү Монгол Улс нийт паралимпын хоёр алт, хоёр хүрэл медальтай боллоо. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
5 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
7 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.