Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Паралимпын АЛТАН медаль хүртээд буй Э.Содномпилжээгийн тухай 15 БАРИМТ


"Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд АЛТАН медаль хүртээд буй Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн тухай баримтуудыг хүргэж байна.

#1 Э.Содномпилжээ нь 1985 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. Одоо 36 настай.

#2 Тэр Эрдэнэт хотод төрсөн. Түүний хүүхэд нас Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд өнгөрч, Ерөнхий Боловсролын 9-р сургуулийг дүүргэжээ.

#3 Тэр Эдийн Засгийн Үндэсний Их Сургууль, ДХИС-ийн ШШГС-д тус тус дээд боловсрол эзэмшсэн. 

#4 Э.Содномпилжээ нь дасгалжуулагч Тугаа, Д.Баттулга, Э.Шарав нарын шавь. 

Зурагт: Дасгалжуулагч Тугаагийн хамтаар

#5 Тэр хамгийн анх 2001 онд Паралимпын анхдугаар спартакиадад оролцон 80 кг шахаж байжээ.

#6 Э.Содномпилжээ 2010 онд УАШТ-ий алтан медаль хүртсэн нь түүний анхны медаль юм. 

#7 Э.Содномпилжээ нь дараах амжилтуудын эзэн: 

#8 Тэр “Gold`s gym”-д хичээллэдэг. 2009 оноос өнөөг хүртэл тасралтгүй бэлтгэл хийсээр иржээ.  

#9 "Хүн амжилтад хүрэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөр бол амжилтын үндэс шүү дээ. Мянга сайн дасгалжуулагч, сургалтын систем байгаад тамирчин өөрөө хичээл зүтгэлгүй байвал амжилтад хүрэхэд хэцүү" - Э.Содномпилжээ 

(Э.Содномпилжээ ЭНЭ ярилцлагадаа ийн хэлжээ)

#10 Э.Содномпилжээ нь пара пауэрлифтингийн PWL* ангилалд өрсөлддөг. Тэр 14 насандаа “Зургаан сарын настай” гэсэн оноштойгоор нэг хөлөө тайруулжээ. Ээж нь түүнд зөвлөсний дагуу пауэрлифтингийн спортоор хичээллэх болжээ. 

PWL* - Паралимпын уг ангилалд төрөлхийн хөлгүй, хөлөө тайруулсан, хөлний үйл ажиллагаанд саатал учирсан тамирчид хамаарна. 

#11 Тэр чөлөөт цагаараа видео тоглоом тоглох дуртай. (Эх сурвалж: Олон Улсын Олимпын Хороо) 

#12 Э.Содномпилжээ нь "Токио 2020" паралимпын наадамд өрсөлдөн дээд амжилт эвдсэнээр паралимп болон ДАШТ-ий дээд амжилтыг нэгэн зэрэг эзэмшдэг тамирчин боллоо. 

#13 Тэр "Токио 2020" наадамд өрсөлдөгчөөсөө даруй 8 кг илүүрхэн, илт давуу ялалт байгуулсан юм. 


#14 Түүний гурван шавь 74 кг, 83 кг, -120 кг жинд Монгол Улсын дээд рекордыг эзэмшдэг. 

#15 Э.Содномпилжээ "Гурван олимпод хүч сорих зорилготой. 2016 онд эхний олимпын босгоо давсан. Одоо 2020, 2024 оны  олимпууд миний өмнө байгаа. Парисын олимпод үзээд, өөрийгөө нэг харна аа" гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
7 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
8 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.