Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үзэгчдийг шуугиулж буй "Squid game" цувралын тухай 6 баримт



Энэ сарын 17-нд нээлтээ хийсэн "Netflix"-ийн "Squid game" цуврал үзэгчдийг байлдан дагуулсаар байна.
Нууцлаг, триллер төрлийн солонгос цувралын зохиол, найруулга, болон дүр сонголтуудыг шүүмжлэгчид болон үзэгчид өндрөөр үнэлж байгаа билээ.


Супер хитүүд болох "Sweet home", "Money heist"-ийг бут ниргэв


2021 оны есдүгээр сарын 20-ны байдлаар уг цуврал "Netflix"-ийн топ цувралын хоёрдугаарт бичигдэж, супер хитүүд болох "Sweet home", "Money heist"-ийг ардаа орхисон нь гэнэтийн явдал болов.
Топ цувралыг одоогоор "Sex Education" тэргүүлж буй юм. Мөн "Squid game" нь "Netflix"-ийн хамгийн их хандалт авсан солонгос кино болоод байна. Ямар ямар супер солонгос кинонууд өмнө нь байсныг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу.

Цувралыг "Зургаан тойрог" хэмээн нэрлэх гэж байв


Энэхүү цувралыг бүтээх болсноо "Netflix" 2019 онд зарлахдаа "Зургаан тойрог" хэмээж байжээ. Кинонд зургаан үеийг давсан хүн тоглоомын ялагч болно гэсэнтэй холбоотой юм.

Солонгосын комикуудаас санаа авсан

Цуврал гарч эхэлсний дараа эх санааг нь Японы "As the Gods Will","Alice in Borderland" кинонуудтай ижилхэн байна, эднээс хуулбарласан гэх яриа цахим орчинд тархсан. Харин киноны найруулагч Hwang Dong-hyuk үүний хариуд "Зохиолын санаагаа хайж байхдаа би номын дэлгүүрүүдээр их ордог байсан. Солонгос мангануудын үйл явдал онцгой нөлөөлсөн гэдгийг хэлэх хэрэгтэй" гэсэн юм.

13 жилийн хүлээлт

Найруулагч киноныхоо ноорог зохиолыг анх 2008 онд гаргаж байжээ. "Тухайн үед би их хэмжээний өрөнд орсон байсан. Хэрэв тэр үед кинон дээр гардаг шиг санал ирсэн бол би эргэлзээгүй тоглож үзэх байсан" гэв.

CGI

Киноны цөөнгүй хэсэгт компьютер граффик ашигласан бөгөөд онцлох нь "Улаан гэрэл, ногоон гэрэл" тоглоомын аварга том хүүхэлдэй аж.

"Squid Game" цуврал үргэлжлэх үү?


Цувралын эхний улирал 9 ангитай байсан бөгөөд үзэгчид шинэ улирал гаргах уриалгыг кино бүтээгчдэд тавьсаар байгаа. Одоогоор албан ёсны ямар нэгэн мэдээлэл цацагдаагүй ч үзэгчид цуврал цаашид үргэлжлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
11
0
1
1
0
1