Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өглөөг зөв эхлүүлж АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ энгийн арга


Харвардын их сургуулийн сэтгэл судлаач Эми Кадди хүн өглөөг хэрхэн зөв эхлүүлэх шаардлагатай тухай судалжээ. Түүний судалгааны үр дүн гайхалтай энгийн бөгөөд үр дүнтэй байсан аж.

Өглөө сэрэнгүүтээ зарим хүмүүс шүршүүрт орж, харин зарим нь аяга кофе уухыг илүүд үздэг. Харин сэтгэл судлаач Эми Кадди өглөө сэрээд хамгийн түрүүнд сунгалт хийхийг зөвлөж байна.


Орноосоо босохын өмнө хэвтэж байх үедээ гарын үзүүрээс хөлөө хүртлээ байж болох хамгийн боломжит хэмжээнд нь хүртэл сунгах хэрэгтэй. Тэр үед таны биеийн “Y” үсэг шиг болсон байх ёстой. Сунгалтын гол учир нь биеэ бүхэлд нь байж болох хамгийн том хэмжээнд хүртэл сунгах байрлалд буй юм. Ингэснээр биед хүч хуримтлагдаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэжээ.

“Хүн хүчирхэг, өөртөө итгэлтэй дүр эсгэхэд үнэндээ өөртөө итгэх итгэл нэмэгддэг шүү дээ” хэмээн Эми Кадди “TED Talk” дээрх бичлэгтээ ярьжээ.


Судалгаагаар их хэмжээний тестотерон нь эерэг мэдрэмжүүд, мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Эрч хүчийг нэмэгдүүлэх “биеийн байрлалууд” нь илүү нээлттэй, бас чөлөөтэй байх нь бие дэх тестотероны хэмжээг нэмэгдүүлж стрессний гормоныг бууруулж, дарамттай нөхцөл байдлыг зохицуулахад тусалдаг.

Эми Кадди нь “Presense: Bringing Your Boldest Self To Your Biggest Challenges” номын зохиолч ба энэхүү ном нь хүний биеийн хэл, зан үйл, мөн сэтгэлгээ хэрхэн өөрчлөлтөд хөтөлдөг тухай аж. Тэрээр энэ сэдвээр “TED Talk” дээр яриа хийж байсан ба бичлэгийг нь 35 сая удаа үзсэн байдаг.

Өглөө сэрэнгүүтээ өөрийгөө томоор мэдрэх нь гормоныг тэнцвэржүүлж, өдрийг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй эхлүүлж, сэтгэл зүйг аливаа асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд бэлдэж өгдөг. Хэрвээ та өглөө бүр “зөв хөл дээрээ” босохыг хүсвэл дээрх зөвлөгөөг туршаад үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
12 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.