Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"FALLING WALLS LAB MONGOLIA-21" ФОРУМ ШИЛДЭГ ЭРДЭМТДЭЭ ТОДРУУЛЛАА


Дэлхийн шилдэг эрдэмтэн залуусын оюуны бүтээлийг олон улсад танилцуулах зорилготой Falling Walls Lab нээлттэй форумыг Монгол Улсад хоёр дахь удаа амжилттай зохион байгуулж, шилдэг оролцогчдоо шалгарууллаа. Форумд Монголын судлаач, шинийг санаачлагч залуусаас гадна Ирланд, Пакистан, Гана, Шинэ Зеланд улсаас залуу эрдэмтэд оролцож, бүтээлүүдээ танилцууллаа.

 Форумын илтгэлүүд байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай, хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготой бүтээлүүд, шинэ санаануудаар баялаг байлаа. Тухайлбал, Монгол судлаачид уламжлалт аргаар тусгай савлагаа бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал, хонины ноосон материалыг ашиглан дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах шинэ технологи, тогтвортой санхүүжилт хяналтын сайжруулсан тогтолцоо бүхий хүүхэд хамгааллын байр, өөрийн улс орны давуу тал, нөөц боломжийг үр дүнтэй ашиглах боломжууд, Монгол орны ирээдүйн эрчим хүчний төлөвлөгөөг танилцуулсан юм. 

 Пакистаны оролцогч Aniqa Mazhar өөрийн улс оронд шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны мэргэшсэн сэтгүүлзүйг бий болгох, дэмжих нь зүйтэй хэмээн онцолсон. Харин Шинэ Зеландын оролцогч Navid Majdi цахилгаан эрчим хүчийг бууруулах оффшор эх үүсвэрийг нэгтгэх цогц төлөвлөгөө, Ирландын оролцогч Ammar Abbas хиймэл оюун ухаанаар дамжуулан далд мэдлэг олж авах аргачлалаа эрдэмтэн судлаачид, инженер технологийн салбарын оюутнууд, мөн форумын шүүгчдийн өмнө танилцууллаа.

Falling Walls Lab Mongolia’21 форумын Үндэсний ялагч, шилдгүүд 


 Форумын шүүгчдийн багт МГТИС-ийн Захирал Проф. Др. Б.Батцэнгэл, МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн сургуулийн профессор Др. Ч.Сономдагва, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн харъяа. "Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв”-ийн Захирал Др. Ч.Ганзориг, ШУТИС-ийн Компьютерийн Ухааны салбарын дэд профессор И.Цэрэн-Онолт, СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын доктор (Ph.D), дэд профессор Г.Батхуяг, ХААИС-ийн ХАА-н ШУЗ-ийн ажлын албаны дарга Др. Б.Баярмаа болон МГТИС-ийн Хэл, заах аргазүйн төв, Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) багш Яан Тростман нар ажиллалаа.

Шүүгчдийн зүгээс форумд танилцуулсан бүтээлүүдийг сайтар судлагдсан байдал, туршилт үр дүн, хэрэгжүүлэх боломж нөхцөл, хэрэглээнд нийцсэн эсэх шаардлагаар нь эрэмбэлэн, шалгаруулдаг. Ингээд форумын гуравдугаар байрын шагналыг Ammar Abbas “Breaking The Wall of Latent Knowledge Discovery Through AI”, хоёрдугаар байрын шагналыг М.Батмөнх “Breaking The Wall of Traditional Functional Drinks” илтгэлээрээ хүртсэн бол оролцогч М.Оюунгэрэл “Breaking The Wall of Indoor Air Pollution” бүтээлээрээ тэргүүн байрын цомын эзэн болж, Falling Walls Lab Mongolia-ийн Үндэсний ялагч боллоо.

 Үндэсний ялагч Монгол Улсаа төлөөлөн энэ оны арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах “Falling Walls Lab Int. Finale”-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авав. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй бөгөөд олон улсын ялагч нь мөнгөн шагнал хүртэх юм.

“Falling Walls Lab Mongolia-21” форумын тухай хэн, юу хэлсэн бэ? 

Форумын нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг: 

“Герман улсад анх санаачилсан энэ арга хэмжээ нь дэлхийн улс орнууд дахь судлаачид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид, уран бүтээлчид, сэтгэгчид болон хөдөлгөгч хүч болсон хэсэг хүмүүсийн өөрчлөлт эрэлхийлсэн санаа, санаачилгыг нийгэмд нэвтрүүлэхийг зорьсон хамтын хүчин зүтгэл юм. Том асуудлыг хэн ч ганцаарчлан шийдэх боломжгүй байдаг. Тиймээс ч бид Falling Walls-ийн Монгол дахь түнш байгууллагууд, оролцогчид чин сэтгэлийн хүчин чармайлт гаргаж байгаад баяртай байна. Өнөөдөр бидэнд олон сонирхолтой санаа, санаачилга танилцуулсан Монголын оролцогчдод Берлин дэх Falling Walls Бага хурлын индэр дээр өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!” гэсэн юм.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Захирал Проф. Др. Б.Батцэнгэл:

“Falling Walls Lab Mongolia-21 форум нь шинжлэх ухаан, нийгмийн хоорондох ханыг нурааж буй шинэ эрдэм шинжилгээний санаачилгууд, өргөн хүрээний төслүүдийг олон нийтэд танилцуулах зорилготой арга хэмжээ юм. Шинжлэх ухааны нээлт, инновацийг олон нийтэд төдийгүй бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад түгээн дэлгэрүүлж, эрдэм шинжилгээний амжилттай хамтын ажиллагааг сурталчлах, шинжлэх ухааны ойлголт, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө зорин ажилладаг. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-тай хамтран 2019 онд залуу судлаачид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн хүмүүст зориулсан Falling Walls Lab платформыг Монголдоо амжилттай хамтран зохион байгуулсан билээ. Үндэсний ялагч нь Берлинд болсон FWLabFinal чуулганд оролцож, өөрийн эрдэм шинжилгээний бүтээлээ танилцуулж байлаа. Өнөөдөр бид шинжлэх ухааны ололт, туршлагаа хуваалцаж буй гайхалтай мэргэжилтэн, судлаачдын илтгэлүүдийг танилцуулж байгаадаа баяртай байна.”

Монгол улсын Соёлын элч, хатагтай О.Оюунтуяа:


“Falling Walls нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, бодит үр дүн авчрахуйц шинжлэх ухаан, инновацын дэвшилтэт санаачилгуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй олон улсын цуврал арга хэмжээ юм. Энэ үеэр эрдэмтэн судлаачид оюуны бүтээл, шинэ санаачилгаа танилцуулдаг бол бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид тэдгээр бүтээлийг нийгэмд хүргэх гол алхмыг хийдэг. Бодит үр дүн авчирдаг учраас Falling Walls арга хэмжээний платформуудыг 2019 оноос хойш Монголдоо тогтвортой зохион байгуулахыг хичээн ажиллаж байна.”

Falling Walls Lab Mongolia’21 форум нь өнөөдөр буюу 10-р сарын 2-ны өдрийн 15:00 цагт “Activation Workshop for Science Communication & Engagement” семинар, нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжиллээ. 

Форумын талаарх мэдээлэл, хэлэлцүүлгийн бичлэгийг www.falling-walls.com/lab болон fb.me/FallingWallsLabEngageMongolia  хуудаснаас авна уу. 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
21 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.