Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Пандора” баримтууд | Халхавч компаниудаар дамжуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал

“Ростэк”-ийн хувийг авсан “Монголын зэс корпораци” нь халхавч компани байсан бол тэдэнд үйлчилсэн Baker & McKenzie CIS фирм нь ч халхавч төдий байжээ.


АНУ-ын алдарт “Baker McKenzie” хуулийн фирм эрх мэдэлтнүүд, хөрөнгө нөлөөтэй хүмүүст хэрхэн үйлчилж, тэдний мөнгийг татвараас “зугтаалгадаг” талаар “Пандора3 баримтуудад дурджээ. Бэйкер, Мэккэнзи нарын 1940-өөд оны үед нээсэн тус компани анхнаасаа энэ чиглэлээр дагнаж, улмаар 15 жилийн дотор дэлхийн өнцөг бүрд оффистой, 4700 гаруй хуульчтай, тэдгээр нь зөвхөн зөвлөгөө өгөөд зогсохгүй цөөнгүй орны хууль, татварын байгууллагад албан тушаал хашиж мэдээлэл, зөвлөгөө өгдөг болсныг эрэн сурвалжлагчид дурджээ. 

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак улсынхаа Эдийн засгийн хөгжлийн сангаас мөнгө зувчуулснаас эхлээд Хонг Конг, Сингапур, АНУ-ын корпорацуудад татвараа нуун дарагдуулах зөвлөгөө өгч байсныг нь илрүүлсэн байна. Тэдний холбогдсон томоохон хэлцлүүдийн дунд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг онцлон бичжээ. 

“ОХУ-ын “Ростэк” компани 2016 оны гуравдугаар сард дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг “Монголын үнэт эрдэнэс” гэгдэх “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлээ зарах шаардлагатай болов. Оросын зэвсэгт хүчинд дуран, калашниковаас эхлээд хамгаалалтын малгай, байлдааны онгоц гээд бүгдийг үйлдвэрлэж нийлүүлдэг тус компани тэр үед барууны ертөнцөд хориг тогтоолгоод байв. Мөн авлигын асуудлаар олон улсын хэвлэлээр ид бичүүлж байсан үе. Ийм үед тэдэнд АНУ, Европын холбоонд хориг тогтоолгосон хэдий ч ажлыг нь гүйцэлдүүлэх “туршлагатай” фирм шаардлагатай болсонд "Baker & McKenzie CIS" тэнцжээ.” 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлийн олж мэдсэнээр, уг фирм нь хоригт орсон Оросын төрийн мэдлийн зургаан компанид үйлчилгээ үзүүлж байснаас “Ростэк”, “VTB” банк зэрэг байгаа юм. 

"Baker & McKenzie CIS" ямар нэг хууль, дүрэм зөрчсөн гэх нотолгоо байхгүй ч “Та өөр дээрээ бодоод үзвэл АНУ-ын сонгуульд нөлөөлсөн эсэх, Оросын тагнуулч асныг хордуулсан зэрэг олон асуудлаар хоригт ороод байсан этгээдүүдэд үйлчилгээ үзүүлэх нь хэвийн үү” гэсэн асуулт эрхгүй төрнө гэдгийг мөнгө угаалтын эсрэг “AML RightSource” фирмийн мэргэжилтэн Тимоти Уайт хэлжээ. 

“Гэсэн ч 2016 онд “Ростэк” өөрийн эзэмшлээ “Монголын зэс корпораци” гэх үл мэдэгдэх компанид 400 сая ам.доллароор худалдсан. Энэ үед “Deutsche Bank”-ны хяналт, шалгалтаар Монголын зэстэй холбоотой, мөнгө угаахтай холбоотой сэжигтэй гүйлгээ гэсэн кейс ч үүсэж байсан” гэдгийг эрэн сурвалжлагчид бичжээ. Уг компанитай холбоотой “Хэрхэн үүсгэн байгуулагдсан, ямар бизнес эрхэлдэг зэрэг талаар ямар ч мэдээлэл байсангүй” гэдгийг BuzzFeed News-ийн сурвалжилгын баг болон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлийн мэдээлэлд дурдсан байна. 

Энэ асуудал мэдээж Монгол улс төрд гал өрдөж, холбогдох гол хүн нь төдөлгүй Ерөнхий сайд болсон Чимэдийн Сайханбилэг байв. Парламентаас энэ худалдан авах ажиллагааг хууль бус гэж тогтоож, шийдвэр гаргагчдад мэдэгдэлгүйгээр ажилласныг илрүүлсэн. Мөн “Монголын зэс корпораци” нь Худалдаа хөгжлийн банкны “халхавч” компани гэдгийг Монголын хэвлэлүүд олж тогтоов. Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Роберт Амстердам экс Ерөнхий сайд энэ худалдаанд ямар ч хамааралгүй бөгөөд ямар ч буруу зүйл хийгээгүй гэсэн хариу ирүүлжээ. Түүнчлэн “Ростэк” компани нь “Монголын зэс корпораци”-ийг өөрсдөө сонгосон бөгөөд өөр худалдан авагчид зарах сонирхолгүй байсан гэв. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг улстөрийн шалтгаанаар шалгаснаас болж Монгол Улсад бизнес хийх нэр хүнд унасан” гэх тайлбар өгчээ. - Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл 

Харин "Baker McKenzie" болон “Ростэк”-ийн зүгээс энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Түүнчлэн ОХУ-д үйл ажиллагаа явуулах хэдийний зөвшөөрөлтэй "Baker McKenzie"-ийн салбар гэгдэх "Baker McKenzie CIS" нь Английн сувгийн Гернси аралд байршилтай гэсэн ч ОУЭСН-ийн хамтрагч “Le Monde” сонины сэтгүүлчид очиход ямар ч үйл ажиллагаа байгаагүй байна. Эндээс харвал "Baker McKenzie" фирм ч энэ үйл ажиллагаанд өөрийн халхавч компаниар оролцсон бололтой.


"Пандора" баримтууд - Олон улсын 600 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлч нэгдэн дэлхийн лидерүүдтэй холбоотой оффшор дансны шинэ мэдээллийг дэлгээд байна. "Pandora papers" гэх энэ баримт нь оффшор үйлчилгээ үзүүлэгч 14 фирмийн 11.9 сая бүртгэлийн мэдээллийг нэгтгэсэн сан бөгөөд нийт 200 орчим бүс нутаг, улс оронтой холбогдож байгаа нь далд мэдээллийн цунами дэгдээж байна гэдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл онцолжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
3
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.10.05 192.82.68.224

Сайханбилэг өөрөө эбигийн халхавч уу

0 Хариулах