Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Улаанбаатар" олон улсын кино наадмын НЭЭЛТ боллоо


Дэлхийн "А" зэрэглэлт кино наадмуудын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлж буй шилдэг бүтээлүүдээс Монголын үзэгчдэд танилцуулж, нийтийн кино боловсролыг дэмжих, өөрийн орны кино бүтээлчдэд олон улсын хэмжээнд хамтран бүтээл туурвих боломжийг бий болгох ач холбогдол бүхий "Улаанбаатар" кино наадмын нээлт өчигдөр /2021.10.18/ болж, Финляндын "Зургадугаар бүхээг" УСК-оор нээлтийн үзвэрээ толилууллаа. Найруулагч Юухо Куосманений эл кино нь 2021 оны Каннын ОУКН-ын уралдаант хэсгийн Гранпри шагналт бүтээл юм. 

"Улаанбаатар" кино наадам нь ийнхүү нээгдэж, өнөөдрөөс эхлэн Орос, Франц, Герман, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монгол зэрэг 11 улсын 15 бүрэн хэмжээний уран сайхны киног "Олон улсын кино хөтөлбөр", "Монгол киноны хөтөлбөр" , "Үзэхийн хязгаар" хэсгээр үзүүлэх юм.

Нээлтийн үеэр тус кино наадмын уран сайхны удирдагч, шүүгч, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн мэндчилгээ дэвшүүлэн, үг хэллээ. Тэрээр "2013 оноос эхлэн олон улсын 131 киног 30 мянга орчим үзэгчдэд толилуулсны зэрэгцээ кино форум болон сургалтыг тогтмол зохион байгуулсаар иржээ. Энэ жилийн нэг онцлог бол "Монгол ба Зүүн Өмнөд Азийн бүсийн кино форум"-ыг цахимаар явуулах бөгөөд "Ирж яваа цаг" форумыг зохион байгуулна. Кино урлагийг хүндэтгэдэг та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээлээ. 


Нээлтийн үзвэрийн өмнө "Кино урлаг" сэтгүүлийн ерөнхий редактор, кино шүүмжлэгч Антон Долин мэндчилгээ хүргүүлсэн бөгөөд тэрээр Финляндын "Зургадугаар бүхээг" киног онцлон, эгэл энгийн, төсөр зардалтай бүтсэн боловч арт хаус чиглэлд гойд чадварлаг уран бүтээл болсныг дурдаад киноны төгсгөлд Монгол дуу эгшиглэдэг нь хоёр орны соёлын солилцооны илрэл хэмээсэн юм. 

"Улаанбаатар" кино наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, “Номадиа Пикчерс”-тэй хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь “Гёте Институт”, Оросын Соёл Шинжлэх Ухааны төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг билээ. 

13 дахь удаагийн "Улаанбаатар" кино наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. 

Энэ жилийн UBIFF-ийн тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
41 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
1 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
3
2 цагийн өмнө
Тэр чиний "soulmate" гэдгийг батлах 5 шинж тэмдэг
санал болгох
1
41 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.