Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

250 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө


Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын үед өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай 1,000 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг дэмжин “Оюу толгой” компани 570 сая төгрөг хандивласан юм. 

Өчигдөр Эрүүл мэндийн яам “Оюу толгой” компанитай хамтран төхөөрөмжүүдийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн КОВИД-19 өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх өвчтөнд хэрэгцээтэй төхөөрөмж юм. Орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тус төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг болж байна. 

Цар тахлын энэхүү сорилт бүхий цаг үед “Оюу толгой” компани эрүүл мэндийн cалбарын бэлэн байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. “Оюу толгой” компани Рио Тинто Монгол болон НҮБ-ын Хүн амын cантай хамтран хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хоёр, Өмнөговь болон Дорноговь аймагт тус бүр нэг PCR лабораторийг ашиглалтад оруулж, лабораторид ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, зайнаас нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож, зөвлөгөө өгөх таблет, алслагдсан бүсэд байдаг иргэдэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх багцыг өмнө нь олгоcон юм. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн КОВИД-19 өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд орсон бүх өвчтөнд хэрэгцээтэй төхөөрөмж юм. Орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх тус төхөөрөмж нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт оруулж буй том хөрөнгө оруулалтын нэг болж байна. Цар тахлын энэхүү сорилт бүхий цаг үед “Оюу толгой” компани эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлж байна.” хэмээн онцоллоо.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Бид ажилтнууд, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн Газар, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Онцгой комисстой ил тод, нээлттэй хамтран ажиллаж, шаардлагатай зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүнд цаг үед бие биеэ дэмжиж, хүн нэг бүр халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг авч, хамтдаа цар тахлыг давж гарах нь чухал юм. Оюу толгойн уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид болон нийт ажилтнууд, ханган нийлүүлэгчдэдээ баярлалаа. “Оюу толгой” компани цаашид ч Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг багасгах, ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажилд дэмжлэг үзүүлсээр байх болно.” хэмээн хэллээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” нь зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний уул уурхайн тэргүүлэгч “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах шинэ стандартыг хэвшүүлэн ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
15 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.