Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ордоор шинжихүй: Та ямар аймшгийн киноны эсрэг дүртэй төстэй вэ?


Та бүхэн ямар аймшгийн киноны эсрэг талын дүртэй бага ч атугай төстэй гэдгээ мэдмээр байна уу? Өөрийн тань орд дээр байгаа киног үзэхийг зөвлөж байна.


1. Хонь 

American Psycho - Патрик Бэйтмен

Бусдад та өөгүй, эрч хүчтэй, мундаг нэгэн гэж харагддаг. Тэр мэдээж. Гэхдээ цаанаа та ямар бодол агуулж байгаа нь үргэлж аймшигтай нууц хэвээр үлдэнэ. Өөрийгөө, таныг хүрээлэн буй бүхнийг хүсэлдээ нийцүүлсэн төгс байлгах гэж хичээх бөгөөд таны үг яриа, дүр төрх, байр байдалд хүмүүс өөрийн эрхгүй уруу татагдана.

2. Үхэр 

Misery - Энни Вилкес 

Энэхүү кинонд гардаг эмэгтэйг таних уу? Гэмгүй ч юм шиг дүр төрхтэй тэр үнэндээ ямар зүйл хийж чадахыг хэн ч мэдэхгүй байдаг. Тэд өөрийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийх чадвартай. Бүр төсөөлөөгүй байдлаар шүү. Тэд нэг бол сахиусан тэнгэр шиг, үгүй бол жинхэнэ хорон санатаан байж чадна.

3. Ихэр 

The Ring - Самара Морган 

Хайрыг мэдрээгүйн улмаас, хүнд хэцүү бүхнийг туулсны эцэст аймшигт нэгэн болж хувирч, бусдыг хөнөөж эхэлнэ гээд сонсоход л зэвүүн байгаа биз? Тэд хүссэн зүйлээ бүрэн мэдэрч, авч чадаагүй цагтаа Самара шиг л байх болно гэж мэднэ. Зурагтны цаанаас гараад ирдэг шиг хаанаас ч бол хаанаас гарч ирж, танд өөрийгөө мэдэгдүүлж, мартагнуулахгүй байх чадалтай. 

4. Мэлхий 

The Texas Chainsaw Massacre - Leatherface

Эмзэг мэдрэмтгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бас мэдээж аливааг өөрийн арга барилаар шийддэг. Тэд хурдан уучилдаг ч удаан мартдаггүй төрлийн хүмүүс. Бас кино ертөнцөд дүрээ тод мөнхөлж чадсан энэхүү аймшгийн дүртэй тун адилхан нэг тал нь тэд хүмүүсийг анхны харцаар л өөртөө анхаарал хандуулахад хүргэж, хүсвэл таныг амархан дөнгөж чадна.

5. Арслан 

Scream - Ghostface

Энэ дүр тэдэнд яг тохирно. Бүтээлч, сонирхолтой, ямар нэг байдлаараа үргэлж хүмүүсийн сэтгэлд гүн үлдэж байдаг танд энэхүү багтай алуурчны дүрийг Хэллоуиний баяраар бүтээхийг мөн санал болгож байна. Багны ард хэн байгааг нь мэдэх гэж маш олон хичээдэг ч тэд үнэн төрхөө ховорхон гаргадаг, басхүү маш эрч хүчтэй нэгэн юм шүү. Тэднээс мултрах ч амаргүй дээ.

6. Охин 

The Silence Of The Lambs - Ханнибал Лектер

Ухаалаг, бас аливаа асуудлыг өөрийн талд эргүүлдэг. Бусдад шударга, найзархаг хүн мэт харагдавч дотроо ямагт нэг зүйлийг нууцалдаг, бусдын хувьд нууц байх дуртай нэгэн. Түүний хүмүүсийг хэрхэн харж дүгнэж, дотроо бодож явдаг нь, хэрхэн маш том дүн шинжилгээ хийж, судалсан байдаг нь үнэхээр гайхширмаар шүү. Бусдыг таних маш сайн чадвартай.

7. Жинлүүр 

The Shining - Жек Торранс

Жинлүүрийн ордныхон үргэлж л өөрийн дотор орших тэнцвэрт байдлыг хадгалах гэж ирдэг. Тэд нэг бол хамгийн сайн, тусархаг, нийтэч хүн байж чадна. Эсвэл тэд таныг ангуучлах аймшигт нэгэн болж ч чадна.

8. Хилэнц 

Дракула

Тэд цаанаасаа л нууцлаг хүмүүс. Нам гүм, өөрт яг таарсан орчинд л байж, тэндээсээ холдохгүй байх хүсэлтэй. Хүмүүс тэднээс зөвхөн айгаад зогсохгүй бас ямар нэг байдлаар татагддаг шүү дээ. Энэ ордныхны нууцлаг, сэтгэл татам байдлыг сайн илтгэнэ.

9. Нум 

It - Пеннивайз 

Кинон дээр яг бүжиглэдэг хэсгийг нь санаж байгаа биз дээ? Тэд бол хамгийн галзуу зүүдэнд байж болох хүмүүс. Хүмүүсийг хөгжөөж, сэтгэлийг нь татах ч бас урхиндаа яаж оруулахаа сайн мэднэ. 

10. Матар 

Psycho - Норман Бэйтс

Тэд бол сэтгэлийн хөдөлгөөнөө маш сайн хянадаг, бүр харуулахгүй байж чаддаг хүмүүс. Сэтгэл татам бөгөөд таныг айдас нөмрөх гэж буйг та огт мэдэлгүй хавханд нь явж орно. Норман Бэйтсийг "Матрын ордныхон биш гээд хэлчих вий гэсэн шиг" гэх тайлбар хүртэл байна лээ. Эвгүй л гарууд юм даа.

11. Хумх 

Halloween - Майкл Мэиерс

Хүмүүсийг аймшигтайгаар хөнөөх хүртлээ тэд тайван, нууцлаг... Сүүлд гарсан Halloween Kills анги дээр гал сөнөөгчтэй хэсгийг санаж байна уу? Тэд хэний ч төсөөлөөгүй зүйлийг хийж, тэр бүхэн нь ам дамжсан домог үлгэр мэт л яригддаг.

12. Загас 

The Grudge - Каяако Саэки

Яг уур нь хүрч тэсэрвэл тэдэн шиг аймшигтай хүн байхгүй гэдгийг даанч хүмүүс мэддэггүй. Тэд хамгийн нууцлаг байдлаар хорон өшөө авагчид бөгөөд тэдний уур хилэнг арилгаж мартагнуулна гэдэг ай даа хэцүү асуудал. Тэр тайван гэмгүй харагдавч өөрт нь саад болсон хэнийг ч зүгээр өнгөрүүлэхгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.