Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ирланд улс уран бүтээлчдээ долоо хоног бүр 325 еврогоор дэмжинэ


Улс орон бүрийн урлагийн салбарынхан тогтмол цалин, орлогогүйн улмаас санхүүгийн хүнд нөхцөлд орох нь элбэг. Уран зураач, барималч, дуучин, жүжигчин, хөгжимчин, гэрэл зурагчин, зохиолч зэрэг урлагийн салбарынхан "урлаг"-аараа цалинжих боломжгүй тул давхар ажил эрхэлж, уран бүтээлдээ хангалттай цаг зав, хүч хөдөлмөр зарцуулж чаддаггүй.

Тэгвэл уран бүтээл туурвин, урлаг соёлын салбарт хүчин зүтгэж буй 2000 уран бүтээлчийг Ирланд улс төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, уран бүтээлийг нь дэмжихээр гурван жилийн хугацаатай хэрэгжих шинэ хуулийн төсөл боловсруулжээ. 2022 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх тус төслийн хүрээнд уран бүтээлчдийг 36 сарын хугацаанд дэмжин, нийт 25 сая еврог төсөвлөн зарцуулах гэнэ. 

Ирландын инди рок хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Сара Коркоран "Урлагийн салбарынхны хувьд үнэхээр эргэлт болж байна. Сар бүр төлөх түрээс, тогтмол зарлагуудад санаа зоволгүй урлагт төвлөрөх боломж гэдэг уран бүтээлч бүрийн мөрөөдөл. Өдөр тутмын амьдралаа авч явж чадахгүй үедээ уран бүтээлч бүрийн урам мохож, хийх хүсэлгүй болж, улмаар "энгийн" ажил хийхэд хүрдэг" гэжээ. 

Эх сурвалж: Irishtimes.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.