Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ төрлийн коронавирус буюу "ОМИКРОН"-ы тухай мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


Омикрон гэж юу вэ?

"Омикрон B.1.1.529 гэх шинэ төрлийн вирус нь коронавирусийн мутацид орсон, илүү хүнд хувилбар" хэмээн ДЭМБ тодорхойлжээ. Учир нь шинэ төрлийн вирус дархлааны эсийг дарангуйлж, дахин халдварлах илүү өндөр эрсдэлтэй гэнэ. 

Омикроныг анх хэзээ илрүүлсэн бэ?

Энэ сарын эхээр Өмнөд Африкт анхны албан ёсны тохиолдол илэрчээ. Өмнөд Африкт арваннэгдүгээр сарын 9-нд 273 тохиолдолд бүртгэгдсэн бол 7 хоногийн дараа 1200 болон өсөв. Гуатенг муж, Преториа, Йоханнесбург зэрэг суурин газруудад тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдсээр байна. 

Омикрон хэр аюултай вэ?

Омикрон хувилбарт 30 гаруй мутаци агуулагдсан бөгөөд хүний биеийн дархлааны эсийг дарангуйлах чадамжаараа Дельта хувилбараас хоёр дахин хүчирхэг гэдгийг ДЭМБ мэдэгдлээ. Их Британийн Эрүүл мэндийн яамны судлаачид "Хамгийн их санаа зовоох вирус" гэжээ. 

Коронавирусийн эсрэг вакцин Омикроноос хамгаалж чадах уу? 

Эрдэмтэд мутац нэг бүрийг нарийн судалсаны үндсэнд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн, эсрэг биет үүсч дархлаа тогтсон хүмүүст халдварлах боломжтой эсэхийг хэлж чадах юм. Одоогоор зарим таамаглал бий ч ДЭМБ-аас албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин нь "бага ч болов" тус болох учир эрсдэлт бүлгийн иргэдийг 3-р тундаа хамрагдахыг уриалжээ. 

Омикрон нь коронавирусээс илүү хүнд шинж тэмдгээр илрэх үү? 

Шинэ вирусийн илрэх шинж тэмдэг, Ковид-19 вирусээс хэрхэн ялгарах тухай тодорхой мэдээлэл дор хаяж 14 хоногийн дараа бэлэн болохыг ДЭМБ мэдээлээд байна. 

Омикрон хувилбарт зориулан шинэ вакцин хийж болох уу?

Бета, Делта хувилбарт зориулан шинэ вакцин хийх талаар эрдэмтэд судалж байсан ч коронавирусийн одоо байгаа вакцинууд хангалттай үйлчилгээтэй хэмээн үзэж байв. Харин Омикрон хувилбарт зориулсан вакцин хийх эсэхийг шийдвэрлэж, хийх болбол дор хаяж 4-6 сарын хугацаа шаардлагатай. 

Дэлхий даяар тархах аюул хэр "ойрхон" байна вэ? 

Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид бүртгэгдсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол Израиль, Хонконг, Бельги улсад гараад байна. Тус улсын иргэд аль хэдийн халдварласан байх магадлалтай, зорчоод өөр улсад зорчсон иргэдэд илэрч болзошгүй тул иргэдийг тусгаарлах, нарийн шинжилгээ явуулахыг ДЭМБ зөвлөжээ. 

Хэрхэн Омикроноос хамгаалах вэ? 

ДЭМБ-аас коронавирусийн үед хэрэгжүүлж буй дэглэм буюу хүн хоорондын зайгаа барих, аялал жуулчлалыг хязгаарлах, амны хаалт зүүх, ариутгал тогтмол хийх зэрэг зөвлөмжийг чанд мөрдөн дагасаар байхыг зөвлөжээ. 

Олон улс ямар байр суурьтай байна вэ? 

АНУ, Их Британи, Австрали болон Европын Холбооны улсууд:

Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини, Сейшелийн арлууд, Малави, Мозамбик зэрэг газраас ирэх иргэдийг 14 хоног хүлээн авахгүй.

Япон:

Бямба гарагаас эхлэн Африкаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлаж, энэ хугацаанд 4 удаагийн шинжилгээ авна. 

Энэтхэг:

Өмнөд Африк, Ботсвана, Хонг Конгоос ирэх иргэдийг шинжилгээнд хамруулна. 

Иран, Бразил:

Халдварын тохиолдол бүртгэгдсэн улсын иргэдийг нарийн шинжилгээнд хамруулсаны үндсэнд хүлээн авна. Тэр улсууд руу хилээ хаана. 

Монгол Улс ямар байр суурьтай байгаа вэ?

Монгол Улс дотоодын хөл хорио тогтоохгүй бөгөөд халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй. (2021.11.27-ний УОК-ийн мэдээ)

“Омикрон” хувилбар ба УОК-ын онцлох ТАВАН шийдвэр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
2
Өчигдөр
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хошин Дуурь, Jazz хөгжмийн тоглолт
3
Өчигдөр
Долоо хоногийн зурхай (2024.04.22-04.26)
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.