Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Бурхны хүү”-г тольдоорой


Зүүд шиг амьдрал, домгийн уран сэтгэмжээр аялуулах “Бурхны хүү” контемпорари үзэсгэлэн ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ. 

Монголын Уран зургийн галлерейд дэлгэгдэх үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 2-8-нд үргэлжлэх бөгөөд уг үзэсгэлэн нь уран бүтээлч Ж.Анунарангийн 10 дахь бие даасан үзэсгэлэн аж. 

Гэрэл зураг болон уран зураг, дуу хөгжмийг нэг дор цогцлоосон үзэсгэлэнд Өвөрмонголын саундартист “Horse Радио” хамтлагийн хөгжмийн зохиолч, дуучин Ц.Баяндалай хамтарч буй. 

Тус үзэсгэлэнгийн куратороор ажилласан урлаг судлаач Ж.Ариунаа “Уран бүтээлчийн чин сэтгэлээсээ бүтээсэн зүүд шиг энэ амьдрал хийгээд, шидэт домог шиг уран сэтгэмжийн ертөнц хоорондын уулзвар дээр орших төсөөлөлд үзэгч та саатна” хэмээн тус үзэсгэлэнг тодорхойлжээ. 

Бодит амьдралд суурилсан гэрэл зургуудыг баримт болгож, үүн дээрээ танка зургийн элемэнтүүдийг хослуулсан үзэсгэлэнгээрээ Ж.Анунаран төрөх, үхэх болоод амьдралын тухай өгүүлэхийг зорьжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
4 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.