Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СУДАЛГАА: Инстаграм өсвөр үеийнхэнд хортой хэрэглээг санал болгож байна


Инстаграм нь өсвөр үеийнхэнд хар тамхи олох, мансууруулах бодис наймаалагчидтай холбоо тогтоох хэрэгсэл болж буйг баталсан шинэ судалгааны тайлан гарчээ. 

Техникийн ил тод байдлын төсөл (TTP)-өөс 13, 14, 15, 17 настай өсвөр үеийнхний нэрээр долоон хуурамч хаяг нээн туршилт явуулсан байна. Эдгээр хаягаас мансууруулах бодистой холбоотой мэдээлэл хайхад инстаграм ямар нэгэн байдлаар зогсоогоогүй, түүгээр үл барам мансууруулах бодис наймаалагчдын хаягийг санал болгож байгааг тогтоожээ. Мөн хаягийг дагамагц чатаар бүтээгдэхүүний танилцуулга, үнэ, хүргэлтийн талаарх мэдээллийг илгээж байсан тухай судалгааны тайланд дурджээ. 

"Инстаграм бол ийм төрлийн мэдээлэл олж авахад хамгийн амархан платформуудын нэг" гэж Калифорнийн их сургуулийн профессор, онлайн орчин дахь хар тамхины хууль бус борлуулалтыг хянадаг S-3 компанийн үүсгэн байгуулагч Тим Макки ярьжээ. 

Сүүлийн үед Мета компанийн эзэмшдэг инстаграм платформ өсвөр үеийнхний бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг анхааруулж, олон нийтийн зүгээс ч шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Конгресс өнгөрсөн аравдугаар сард уг асуудлаар сонсгол хийсэн юм. 

Мөн өнгөрсөн даваа гарагт хэсэг судлаачид нэгдэн Мета компанид нээлттэй захидал хүргүүлжээ. Уг захидалд өсвөр насны хэрэглэгчдийнхээ сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл, судалгааг олон нийтэд нээлттэй, ил тод болгохыг уриалсан байна. 

Тэгвэл Мета компани өсвөр үеийнхний инстаграмын хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авсан тухай өчигдөр мэдэгдлээ. Инстаграмын “Take A Break” функц нь хэрэглэгчдэд инстаграмыг хэт их хэрэглэж буйг сануулах, түр завсарлахыг санал болгох гэнэ. Энэ функц одоогоор АНУ, Их Британи, Канад, Австралид идэвхжээд байгаа ба ойрын саруудад багтаж бүх хэрэглэгчдэд нээлттэй болно гэжээ. 

Эх сурвалж: The Verge, CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.