Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Ерөнхийлөгчийн цом"-ын барилдаанд Б.Бат-Өлзий түрүүллээ


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Уг барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын гарьд М.Бадарч үзүүрлэв. Б.Бат-Өлзий "Ерөнхийлөгчийн цом"-ын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлснээр Ерөнхийлөгчийн шилжин явах цомыг үүрд хадгалах эрхтэй болсон юм. 

Харин барилдааны их шөвөгт Улсын заан Д.Анар, Улсын харцага Т.Баасанхүү нар үлдэв.

2019 оны Цагаан сарын барилдаанд үзүүрлэснээсээ хойш зааланд зодоглоогүй байсан Улсын арслан Ц.Содномдорж өчигдөр барилдахаар ирэхэд үзэгчид багагүй шуугисан юм. Тэрбээр бөхийн барилдааны хоёрын даваанд аймгийн заан Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсон. 

"Ерөнхийлөгчийн цом"-ийн төлөөх барилдааныг магнайлан зодоглосон Улсын аварга П.Бүрэнтөгс хоёрын даваанд аймгийн заан Э.Мөнхжаргалд унасан юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
14 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
15 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.