Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн гүн ухаанч 10 эмэгтэй


Гүн ухааны яриа өрнөхөд эрэгтэй гүн ухаанчдын тухай түлхүү хөндөгддөг нь нууц биш. Гэвч түүхийг сөхөн харвал хүн төрөлхтний түүхэнд ул мөрөө үлдээсэн цөөнгүй эмэгтэй гүн ухаанч бий. 

Эртний Грекээс XX зууны сүүл үе хүртэл хамаарах дараах 10 эмэгтэй гүн ухаанчийн амьдрал, үзэл санаа, онцлох эшлэлийг хүргэж байна. 

#1 Диотима, МЭӨ 350-380 орчим

Диотимагийн тухай түүхэн баримт ховор ч түүний үгс, үзэл санаа Платоны сургаал номонд бичигдэн үлджээ. Тэрээр хайр бол бие махбод хийгээд оюун ухааны үхэшгүй хүсэл хэмээн үздэг байсан бөгөөд хүмүүс үр хүүхэдтэй болж, үзэл санаагаа хуваалцах байдлаар үхэшгүй мөнх амьдарч болохыг сургаж байв.

"Хайр бол бурхан биш. Харин хүмүүсийн хүсэл юм. Хайр гоо үзэсгэлэн, мэргэн ухааныг бус гоо үзэсгэлэн, мэргэн ухааныг хүсэмжлэгч нь юм" 

- Диотима

#2 Гипатиа, 351-415

Египетийн Александрия хотод амьдарч байсан Грекийн неоплатонист гүн ухаантан, одон орон судлаач, математикч эмэгтэй. Алдартай сэтгэгч, багш байсан бөгөөд гүн ухааны хичээл зааж, удирдлага доорх хэдэн зуун эрчүүддээ гүн хүндэтгэлтэй ханддаг байсан нь түүхэнд бичигджээ. Түүнийг "Архимедийн тойргийн хэмжээс" буюу тойргийг гурван хэмжээс ашиглан дүрслэх радиус, диаметр, тойргийн тухай ойлголтыг Архимедийн онолд тулгуурлан зохиосон тухай баримт бий. 

"Буруу бодох нь огт сэтгэхгүйгээс дээр. Амьдрал бол тасралтгүй нээлт бөгөөд цаашлах тусам л юмсыг ойлгох болно" 

- Гипатиа

#3 Хелоис, 1090-1164

Францын гүн ухаанч, зохиолч, эрдэмтэн Хелоис насан эцэстээ гэлэнмаа болсон гэдэг. Түүний хайр, нөхөрлөлийн тухай сургаалууд алдартай бөгөөд бичсэн захидлууд нь өнөө ч хадгалагдан үлджээ. 

"Дэргэд үгүй найзынхаа зургийг харахад бидний сэтгэл дүүрч, таатай дурсамж сэргэдгийг адил найзынхаа бичсэн ил захидлыг хүлээн авах нь хэчнээн сайхан байх бол?

- Хелоис

#4 Туллиа д'Арагона, 1510-1556

Италийн яруу найрагч, зохиолч, гүн ухаанч бөгөөд цаг үедээ гоо үзэсгэлэнгээрээ цуутай бүсгүй байжээ. Түүний зохиол бүтээл эмэгтэйчүүдийг эрчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болоход онцгой нөлөөлсөн хэмээдэг. 

"Бурхнаас заяасан эрх чөлөөт хүслээ огоорох нь ариун байдал бус бардамнал юм"

Туллиа д'Арагона

#5 Лаура Басси, 1711-1778

Италийн физикч, академич Лаура Бассиг тухайн үед мэргэн ухааны дарь эх "Минерва" хэмээж байв. Тэр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй, гүн ухааны доктор болсон түүхэн дэх хоёр дахь эмэгтэй юм. Өөрөөр хэлбэл тэр хоёр өөр чиглэлээр докторын зэрэг хамгаалан, аль алинаар нь багшилдаг байв. 21 настайдаа Болоньягийн хүрээлэнгийн Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон нь хамгийн залуу бөгөөд түүхэн дэх анхны эмэгтэй гишүүн юм. 

"Лаура Басси оюун санааны хувьд цэцэглэн хөгжиж байсан XVIII зууны Болонья хотын хамгийн чухал хүн байв" 

- Альберто Елена

#6 Жорж Элиот, 1819-1880

Хүнтэй гэрлэх боломжгүй гэж үзсэн гэр бүлийнхэн нь түүний боловсролд анхаарахаас өөр аргагүй болсон ч Жорж Элиот хожим нь хамгийн нэр хүндтэй зохиолчдын нэг болсон юм. Долоон роман бичсэн бөгөөд Чарльк Диккенс, Томас Харди нарын нэгэн адил бүтээлүүд нь Английн утга зохиолд онцгой нөлөө үзүүлсэн гэдэг.   

"Хэзээ ч сарнайгаар бороо орохгүй. Хэрвээ чи сарнай хүсвэл тарихаас өөр аргагүй"

- Жорж Элиот

#7 Ханна Арендт, 1906-1975

Германы улс төрийн гүн ухаанч, зохиолч бөгөөд түүнийг XX, XXI зууны үеийн улс төрийн онолд томоохон хувь нэмэр оруулсан хэмээдэг. Зохиол бүтээлдээ улс төр, шууд ардчилал, эрх мэдэл, тоталитаризм, хорон муу хийгээд хүнлэг үйлийн тухай хөндөн бичдэг. 

"Ихэнх бузар муу үйлийг сайн муугийн тухай огт боддоггүй хүмүүс л хийдэг"

- Ханна Арендт

#8 Айн Рэнд, 1905-1982

Орост төрсөн Америкийн зохиолч Айн Рэндийн "Эх сурвалж", "Атлантын нуруу тэнийв", "Бид амьд хүмүүс" тэргүүт романууд нь дэлхий дахинд алдаршжээ. Хүн өөрөө өөрийнхөө эцсийн, туйлын зорилго нь бөгөөд өөр хэн нэгний төлөө амьдрах ёсгүй гэх индивидуалист үзлийг тэр үндэслэсэн. 

“Хүн өөрийнхөө аз жаргалыг өөрөө бүтээх ёстой" 

-Айн Рэнд

Айн Рэнд: "Би чамд хайртай" гэхээсээ өмнө “БИ” гэж буйгаа ухаарах хэрэгтэй

#9 Симон де Бовуар, 1908-1986

Францын зохиолч, философич, феминист хөдөлгөөний удирдагч бөгөөд феминист экзистенциализмын онолын үндсийг тавьсан "Дайвар хүйстэн" номоороо хамгийн алдартай. 

"Өөрийн амьдралаа үнэлдэг хүн бусдын амьдралыг ч үнэлж чаддаг"

- Симон де Бовуар

#10 Айрис Мердок, 1919-1999

Ирландын зохиолч, гүн ухаанч Айрис Мердокийн 1954 онд хэвлүүлсэн "Under the Net" нэрт анхны роман нь "Англи хэл дээрх XX зууны шилдэг 100 роман"-ы нэгээр шалгарч байв. 1978 онд Бүүкерийн шагнал хүртсэн бөгөөд түүний зохиол, гүн ухааны үзэл санаанд Платон, Францын гүн ухаанч Симон Вейл нар гүнзгий нөлөөлжээ. 

"Хайрлаж байж л хайрлаж сурдаг" 

Айрис Мердок

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
4 цагийн өмнө
“SocialPay”-д найзуудаа уриад урамшуулал аваарай
3
9 цагийн өмнө
Цагдаагийн постон доор "Чаддаг юм бол намайг бариарай" гэж бичээд баривчлагджээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
Өчигдөр
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
3
Өчигдөр
Аймшгийн киноны шүтэн бишрэгчид аймшгийн киноноос сурсан 10 зүйлээ хуваалцсан нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Би 2022.01.18 139.5.219.78

Ханна Арендт, Симон де Бовуар хоёрын дунд Айн Рэнд байдаг арай л бишээ. Худ зохиолч, "философич".

0 Хариулах