Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ковид-19 | Электрон тамхи татдаг хүмүүс илүү хүндээр өвчилж байна


"Journal of Primary Care & Community Health" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар тамхи татдаг, тэр дундаа электрон тамхи татдаг хүмүүс коронавирусээр илүү хүнд өвчилж буй нь тогтоогджээ. АНУ-д явуулсан уг судалгаанд тамхи татдаггүй, энгийн болон электрон тамхи татдаг ижил нас, хүйсний коронавирусийн халдвар авсан 1445 хүн хамрагдсан бөгөөд электрон тамхи хэрэглэгчдэд коронавирусийн шинж тэмдэг илүү хүнд илэрчээ. 

Электрон тамхи татдаг хүмүүс коронавирусээр өвчлөх магадлал ч илүү өндөртэй бөгөөд цээжээр өвдөх, халуурах, бие хөндүүрлэх, толгой өвдөх, үнэр амтаа алдах, дотор муухайрах, суулгах, гэрэлд мэдрэг болох зэрэг зовууриудад илүү мэдрэмтгий байжээ. 

"Бидний судалгаа электрон тамхины хор уршгийг шалгах зорилгогүй боловч судалгааны явцад электрон тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсээс илүү хүндээр өвчлөх, амь насаа алдах эрсдэлтэй болох нь ажиглагдлаа" гэж судалгааны багийн ахлагч, доктор Роберт Вассалло хэлжээ. 

Электрон тамхи татдаг хүмүүсийн уушги энгийн үед ч гэмтсэн байдгаас шалтгаалан коронавирусийн халдвар авахад хүнд үрэвсэл үүсэн, эрчимт эмчилгээ шаардаж, эдгэх хугацаа нь ч уртасдаг байна. 

Эх сурвалж: Reuters

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen 2022.01.24 103.212.118.137

Tgvel yanjuur tamhi tatval arai deer bga gd bgamu hashain zgr hudla yum soliord bhin

2 Хариулах


booomer 2022.01.24 202.131.225.20

ene asuudliig yaj shiideh uu egjee

0 Хариулах


Зочин 2022.01.24 192.82.66.25

Boomertei tanilciildaa heiinbeee yasan sonirholtoiiiinbee gss

0 Хариулах


Зочин 2022.01.24 202.131.225.20

BOOOMER* 2 O usegtei. Hunii neriig zuv bich.

0


Зочин 2022.01.24 192.82.66.25

vapee bolhimu xD

0 Хариулах