Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Юзүрү Ханюгийн үнэнч фэнүүд "Фаню"-гийн тухай 9 сонирхолтой баримт


Та бүхэндээ алдарт уран улгагч Юзүрү Ханюгийн фэнүүдийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Хэрэв та "Фаню" /Fanyu/ бол заавал шэйрлээрэй!


1. Тэд бол дэлхийг тойрон аялагчид

Уран гулгалтын тэмцээнүүд үргэлж нэг газраа болдоггүй. Улс орон, мөсөн талбай үргэлж өөрчлөгдөж байдаг. Ийм ч болохоор хайртай тамирчнаа дагаж аялахдаа маш олон газраар явах хэрэгтэй болдог. Италид дэлхийн аваргын тэмцээн боллоо гэхэд улирлын өөр нэг тэмцээн Канадад, дараагийнх ОХУ-д болж болно. Гол нь түүний үнэнч шүтэн бишрэгчдэд энэ ердөө ч хэцүү санагддаггүй.

2. Спортын түүхэнд ийм зүйл байгаагүй гэж хэлэхэд буруудахгүй...

Тэд бол маш хүчтэй фанатууд. Хоорондын холбоо, нэгдэл сайтай ч гэж хэлж болно. Интернет дээрх маш олон форумууд, сайтууд бий. Бас тэд ганц зураг, ганц бичлэг гэлтгүй бүгдийг нь хадгалж, архив үүсгэж явдаг билээ. Та бүхэн "Арми" нарыг мэднэ дээ. Яг л тэдэн шиг гэсэн үг. 

3. Винни Пух


Винни Пухтай холбоотой дор хаяж 5 зүйл тэдэнд заавал байдаг. Чихмэл, зүүлт, цүнх, түлхүүрийн оосор, ном нь гээд л. ОХУ-д Ростелеком тэмцээн дээр Юзүрүг үзэх гээд явж байхдаа би тэр шаргал бамбаруушаар л хамаатан саднуудаа олж, нэг нэгэнтэйгээ найзалж байлаа. 

4. Тэд үнэхээр авьяаслаг

Юзүрүгийн хэдэн сая зураг, баримал, янз бүрийн бүтээгдэхүүн олон байдаг. Фэнүүд нь өөрсдийн авьяас чадвараа бүхэлд нь түүнд зориулдаг гэлтэй. Мөн түүний тухай фэнфикшн (зохиол) ч олон бий. 

5. Спортын бүхэл бүтэн төрлийг дотно гаднагүй мэдэхэд хүргэнэ

Тэд зөвхөн Юзүрүг л сонирхоод болоо гэвэл бас үгүй. Тэд уран гулгалтын техник, үзүүлбэр, бусад тамирчдын тухай бүхнийг мэднэ. Тэд бараг л тайлбарлагч, сэтгүүлч шиг болсон байдаг. Тэднээс асуу, бүгдийг нь мэднэ!

6. Юзүрүд яагаад анх дуртай болсон бэ гэж асуувал...

Нэн түрүүнд тэд танд Юзүрүг анх харсан мөчөө хэзээ ч мартдаггүй гэдгээ хэлэх вий. Шууд хараад л ухаангүй татагдаж, фэн нь болсноо тэд ярьдаг. Бас түүний эелдэг зан, хичээнгүй байдал, энэрэнгүй занг хүндэлдгээ хэлнэ. Юзүрү бол "Фаню" нарт итгэл найдвар өгдөг гол хүн билээ.

7. Япон улсад бүрэн дурласан байдаг

Түүний төрж өссөн Сэндай хотод очмоор санагдахаас гадна ер нь л япон улс, япон хэл гээд бүхнийг сонирхож эхэлнэ. Япон соёлд татагдаж, тэдний очихыг хүсдэг хамгийн сайхан орон болно гээч. 

8. Түүний рекламдсан юм болгоныг л авна

200 мянга орчим төгрөгийн үнэтэй дэр рекламдаж байхад нь авна гээд зүтгэж байснаа санадаг юм. "Ghana" шоколад, "Citizen" бугуйн цаг, түүний өмсдөг "Under Armor" болон "Mizuno", бусад брэндийн бэлтгэлийн өмд цамц гээд сонирхох зүйл ямар их гээч.

9. Хэт эмзэг мэдрэмтгий хүмүүст зориулагдаагүй ертөнц гэмээр.

Спорт бол маш өрсөлдөөнтэй гэдгийг бид бүгд мэднэ. Хамгийн өндөр онооны эзэн болох ч бас тааруухан үзүүлбэр үзүүлэх, унах, бэртэх мөчүүд дэндүү их. Энэ болгон дээр сэтгэлийн хаттай байх хэрэгтэй болно. Бүх уналт, ялалт, ялагдлыг хамт туулдаг учраас хэт эмзэг хүмүүс "Фаню" болоход ихээхэн хэцүү байдаг гэж хэлж болно. Тэмцээн болгон дээр стресстэж, зах мушгин суух "Fanyu" нарын урд одоо Бээжингийн олимпын тоглолтууд байна. 2 сарын 8-нд түүний богино үзүүлбэр гарах бөгөөд та бүхнийг хайртай тамирчнаа чадахаараа дэмжээсэй хэмээн хүсэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
19 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
19 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.