Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

УОК: Коронавирусын эсрэг арга хэмжээг цаашид ЭМЯ, ХӨСҮТ хариуцна


Шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг цаашид ЭМЯ, ХӨСҮТ гардан хариуцна . Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг цаашид ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шийдвэр гаргалаа. 

Ингэхдээ үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх шаардлагатай мэдээллээр Улсын онцгой комиссыг тогтмол хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нарт үүрэг болгожээ. 

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн нэг гол асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах тухай байв. 

БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас татан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл саатах эрсдэл үүсээд буйн зэрэгцээ ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн тус 2 улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эмнээс тасалдах эрсдэлтэй 10 эмийг бусад улсын ижил төрлийн эмээр орлуулах судалгааг хийж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга Д.Уранзаяа мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Өчигдөр
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.