Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Шалтгаангүй сэтгэл түгших" эмгэгтэй хүний шинжүүд + Яах вэ?


Аливаа нэг тодорхой шинж тэмдэгт үл хамаарах сэтгэл түгших эмгэг нь гэнэтийн айдас, сэтгэл гутрал, санаа зовнилоор илэрдэг. Сэтгэл түгшүүрийн ерөнхий эмгэгийн үед ихэвчлэн тохиох бөгөөд бусад төрлийн хам шинжүүдтэй хавсарч болдог байна. "Free-Floating Anxiety" буюу "шалтгаангүй сэтгэл түгших" эмгэгийн үед дараах шинжүүд илэрнэ. 

  • Сэтгэл түгших
  • Айх
  • Бухимдах
  • Тайван бус байх
  • Санаа зовних
  • Байнга ядрах
  • Балмагдах
  • Нойргүйдэх
  • Уурлаж уцаарлах

Илэрч болох бусад архаг шинж тэмдгүүд:

  • Анхаарал сулрах
  • Төвлөрөх чадвар муудах
  • Хэт ядаргаанд орох
  • Өдөр тутмын зүйлст хэт их санаа зовох
  • Цочимтгой болох
  • Булчингаар зовуурилах
  • Огт нойргүй болох

АНУ-д явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 2.7 хувьд нь уг эмгэг илэрсэн бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их эмгэгт хамрагдах магадлалтай байдаг аж. Хэрвээ танд ч бас дээрх шинж тэмдгүүдээс 3-аас их нь хоёр долоо хоногоос илүү хугацаанд илэрч байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг Олон улсын Сэтгэл судлалын хүрээлэнгээс зөвлөжээ. 

Стресс багасгах, нойрны хэмийг тогтворжуулах, дархлаагаа дэмжих, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, бясалгал хийх гэх мэт дараах энгийн аргуудыг та хэрэгжүүлж болох юм. 

  • Эрүүл бус тайвшруулах аргуудаас зайлсхийх. Согтууруулах ундаа, донтуулах төрлийн бодис, тамхи, утаат бүтээгдэхүүн нь богино хугацаанд биеийг хүчээр тайвшруулдаг ч удалгүй хор хөнөөл нь мэдрэгдэж, сэтгэлээр унах шалтгаан болдог.
  • Эрүүл хооллох. Биедээ эрүүл хоол хүнс авах нь цусны эргэлтийг сайжруулж, бие сэтгэлийг сэргээхэд нөлөөлдөг. 
  • Тайвшруулах эрүүл аргуудыг хэрэгжүүлэх. Бясалгал, амьсгалын дасгал хийх нь ухаан санааг тайтгаруулах болно.
  • Каффейний хэмжээг багасгах. Кофе уухаас татгалзаж оронд нь ногоон цай, цэвэр жимсний шүүс уугаарай. Каффейний хэрэглээ нэмэгдэхэд зүрхний ачаалал нэмэгдэж, нойргүйдэх, ядаргаанд амархан ороход нөлөөлдөг байна.

Эх сурвалж: Psych2Go

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.