Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын анхны сюрреалист моно дуурь "Ганц цагаан шувуу" нэг удаа тоглогдоно


Хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дуурь 2022 оны 4 сарын 12-нд 19 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох гэж байна. 

Монголын анхны сюрреалист моно дуурийг нэрт найруулагч агсан МУУГЗ Л.Эрдэнэбулган, МУГЖ дуурийн дуучин Ц.Төвшинтөгс, цомнол зохиолч М.Энхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нар санаачлан сонгодог урлагийн шүтэн бишрэгчдэд хүргэж байна.

Моно дуурь нь ганц дүртэй тул зохиолын өрнөл зөрчил, хөгжүүлгийн гол үүргийг симфони найрал хөгжим голлон гүйцэтгэдэг ба гоцлол дуучнаас хоолойн чадал, өнгө илэрхийллийн уран мэдрэмж, сэтгэл хөдлөл, жүжиглэх өндөр ур чадвар шаарддаг. 

"Сэтгэл хэмээх мөнхийн оршихуй тэнгэрлиг оршихуйн бэлэгдэл ганц цагаан шувуу таны сэтгэлийн хаалгыг нээж эрх чөлөө рүү хөтөлнө" хэмээн бүтээгчид уг дуурийг онцолжээ. 

Бага тайзны хэлбэрт тавигдах уг дуурийн найруулагчаар ОХУ-ын театр урлагийн академи /ГИТИС/-ийн хөгжмийн театрын найруулагчийн тэнхимийн төгсөх курсын оюутан Б.Мэндбаяр, тайзны зураачаар С.Ариунболд,зураач Х.Ууганбаяр, гоцлоочоор УДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Отгонбат, төгөлдөр хуурчаар Ц.Уртнасан нар ажиллаж симфони найрал хөгжмийг удирдаач Б.Лхагвасүрэн удирдан тоглуулна. 

Монголын Урлагийн Зөвлөл нь арилжааны бус мэргэжлийн урлагийн бүтээлийг олон нийтэд хүргэх зорилгоор Онч Аудит ХХК-ийн ивээн тэтгэлэг, МУ-ын Консерватори, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дэмжлэгтэйгээр энэхүү дуурийг тайзнаа амилуулж байгаа нь Монголын орчин цагийн тайзны урлагийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул юм.

Тасалбарыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын кассаар (70110397) болон www.ticket.mn онлайнаар борлуулж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.