Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яахаа үл мэдэн, өөрийгөө ч ойлгохгүй үед танд туслах 29 АСУУЛТ


Яахаа үл мэдэн, самгардмаар, одоо байгаагаасаа өөр хүн болмоор, нэг л өөр зүйл хиймээр, илүү гоё сайхан хүн болмоор, бүхнийг тодорхой болгомоор, өөрийгөө цоо шинээр нээмээр санагдаж байна уу? Ахиад жаахан л хичээвэл одоогийнхоосоо илүү сайжирч, илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүн болж чадах мэт итгэл төрөх ч яахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл яг одоо  ирээдүйн төлөө юу хийж чадах талаараа нухацтай бодож үзье. 

"Өөрийгөө танин мэдэх нь бүхий л мэргэн ухааны үндэс юм" 

Эртний Грекийн гүн ухаанч Аристотель 

Өөрийн дур сонирхолтой зүйлээ нээж, хамгийн сайн чаддаг, амархан хийчихдэг, хийхдээ сэтгэл ханамжтай байдаг зүйлсээ мэдэхээс өөрийгөө нээх аялал эхэлнэ. Өдөр бүр 15 минутыг өөрийгөө сонсох, ойлгоход зарцуулах нь өдрийн бүтээмжийг 23 хувиар нэмэгдүүлдэг гэх судалгаа  бий. Та цаг гарган дараах 24 асуултыг өөрөөсөө асуун, өөрийн мэдрэмж, дотоод сэтгэлээ илүү ихээр танин нээгээрэй. 

Хамгийн чухал нь чин үнэнчээр, яаралгүй тайван, өөртөө шударгаар аль болох дэлгэрэнгүй хариулах хэрэгтэй юм шүү.

  1. Яг одоо надад ямар мэдрэмж төрж байна вэ? 
  2. Би хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ инээсэн бэ?
  3. Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ? Яагаад? 
  4. Би хэнтэй байхдаа хамгийн аз жаргалтай байдаг вэ?
  5. Хамгийн сүүлд хэнд сэтгэлээ нээн ярилцсан бэ? 
  6. Би юуг илүү сайн хийж чаддаг вэ? 
  7. Би юундаа илүү муу вэ?
  8. Юундаа дундаж вэ?
  9. Юу хийхээр ядарч, амархан залхдаг вэ?
  10. Миний амьдралын хамгийн чухал зүйл юу вэ?
  11. Миний амьдралын хамгийн чухал хүмүүс хэн хэн бэ?
  12. Би өдөрт хэдэн цаг унтвал сайхан амардаг вэ?
  13. Юу намайг хамгийн их стресстүүлдэг вэ?
  14. Би юу хийхдээ хамгийн аз жаргалтай байдаг вэ?
  15. Би хэзээ, юу хийхдээ хамгийн сайн амарч чаддаг вэ?
  16. Миний хувьд амжилт гэж юу вэ? Яавал өөрийгөө амжилтад хүрсэн гэж үзэх вэ?
  17. Би хэрхэн ажилладаг вэ? Миний ажиллах хэв маяг ямар вэ? 
  18. Өглөө, өдөр, оройны хэзээ нь хамгийн үр бүтээлтэй байдаг вэ?
  19. Хүмүүсийн нүдэнд би хэрхэн, ямар байр суурьтайгаар харагдахыг хүсдэг вэ?
  20. Юу намайг хамгийн гунигтай болгодог вэ?
  21. Юу миний уур цухлыг хамгийн их төрүүлдэг вэ?
  22. Би ямар хүн болохыг хүсэж байна вэ?
  23. Би ажлын байран дээр ямар үнэлэмжтэй байхыг хүсдэг вэ?
  24. Би өөрийгөө юу гэж боддог юм бол? 
  25. Миний хувьд хамгийн их үнэ цэнтэй зүйлс юу вэ? 
  26. Юу намайг хамгийн их айлгадаг вэ? 
  27. Би юу хийсэндээ хэзээ ч харамсахгүй байж чадах вэ?
  28. Юу өөрийнхөө хүсдэг хүн болохын тулд яг одоо юу хийж чадах вэ?
  29. Би яг одоо жаргалтай байна уу, эсвэл сэтгэл дундуур байна уу? Аз жаргалтай байхын тулд яг одоо юу хийж чадах вэ?

Зургууд: Brian Rea 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
Уржигдар
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
3 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.