Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл гутрал, сэтгэлийн шархаа нууж буй хүний 5 ШИНЖ


Сэтгэл гутрал, сэтгэлийн шарх, асуудал бэрхшээлийн тухай бид сүүлийн жилүүдэд нээлттэй ярилцах болсон ч хүн бүхэн олны өмнө дэлгэж, өөртөө тулгарч буй асуудлыг ойр дотныхондоо ч илэрхийлж чаддаггүй. Магадгүй таны ойрын хэн нэгэн ч сэтгэлийн шархаа нууж, дотроо чимээгүйхэн шаналж, сэтгэлийн хүнд түгшүүртэйгээ тэмцэлдэж байж мэднэ. 

#1 Тэр ганцаараа байхыг илүүд үздэг

Үргэлж л дуу хууртай явдаг найз тань гэнэтхэн чимээгүй нэгэн болчихсон уу? Эсвэл үг дуу цөөтэй ч танд сэтгэлээ нээн ярилцдаг дотны найз тань нэг л өөрчлөгдөж, усанд хаясан чулуу мэт сураггүй болчихсон бол түүнээс бүх зүйл хэвийн эсэхийг заавал асуугаарай. 

#2 Тэр гэнэт уурлаж, гэнэт уйлдаг

Сэтгэлийн гүн дэх мэдрэмжээ илэрхийлж чадахгүй үед гэнэт огцом уурлах, аашлах, гуниглан ганцаардах, гэнэт уйлах гэх мэт цочмог сэтгэл хөдлөлүүд илэрдэг. Уурлах нь хүний байгалийн зан төлөв боловч гэнэт огцом ихээр уурлах нь "гүндээ" асуудал байгаагийн л шинж. 

#3 Тэр хайхрамжгүй 

Өдөр бүр согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэж, биеэ гаргуунд нь гаргасан мэт тамхи татаж, түргэн хоолоор голоо зогоон, ирээдүй байхгүй мэт амьдрах... Тэр өөртөө хайхрамжгүй хандаж буй нь сэтгэлийн шархаа нуух гэсэндээ байж мэднэ.  

#4 Тэр үхэл, хагацал, "аймар" зүйлсийн талаар их ярьдаг

Өөрийгөө хэнд ч хэрэгцээгүй мэтээр төсөөлөн, амьдралын утга учирт эргэлзэж, үхчихвэл яах бол гэсэн бодол өдөр шөнөгүй толгойд эргэлдэнэ. Ярианаас нь "аймар" сэдвүүд цухуйж буй мэдэрвэл түүнд анхаарал хандуулан яриаг нь сонсоорой. 

#5 Тэр үргэлж ядарсан харагддаг

Шөнөдөө нойргүйдэх, унтлагын дэглэм алдагдах, элдэв зүйлсийн тухай эргэцүүлсээр үүр цайлгах нь сэтгэл гутралын нэгэн шинж. Өглөөдөө их унтан, барагтай л хооллохгүй байх нь бие төдийгүй сэтгэлийг ч ядраадаг. 


Хэрвээ танд дээрх шинжүүдээс илэрвэл та ганцаараа биш гэдгээ санаарай. Сэтгэлийн зовлон бэрхшээлтэй өөрийнхөөрөө тэмцэж, тусламж хүсэж, өөртөө болон хайртай хүмүүстээ илэрхийлэхээс эхлээрэй. Хэний ч төлөө бус өөрийнхөө төлөө даван гарах хэрэгтэй юм шүү.

Яахаа үл мэдэн, өөрийгөө ч ойлгохгүй үед танд туслах 29 АСУУЛТ

Өөрийгөө хайрлан, дотогш өнгийх 21 өдрийн ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэрвээ таны ойр дотны хүнд дээрх шинжүүд илэрч байгаа бол юун түрүүнд яриаг нь чин сэтгэлээсээ анхааралтай сонсон ойлгохыг хичээгээрэй. Сэтгэл гутрал, сэтгэлийн шарх тэр дороо үгүй болдоггүй ч цаг хугацааны эрхээр бага багаар арилж, эдгээж чадна гэдгийг түүнд сануулан, дэргэд нь "сайн найз" нь байгаарай. 

Сэтгэлээ уудалж, сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүст санал болгох 7 апп

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
35 минутын өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
2
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
1 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
2
0
0
15
1
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.04.24 202.21.108.152

Битгий шаа худлаа лалрууд хөгийн гичиинүүд та нар сэтгэл гутралтай хүнийг бүр алдагшдээ бүгдээрээ сэтгэл гутралтай болж үзээсэй тэгж байж ойлгох бхйай

0 Хариулах


Зочин 2022.04.30 103.26.194.249

chi ytsiin tegj aimar gutraad bgn bol huntei yriltsaach

0 Хариулах


BOOOMER 2022.04.22 202.131.225.20

Ooshoohguyu

0 Хариулах


BOOOMER 2022.04.22 202.131.225.20

Bi leen :(

0 Хариулах